• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тусгаарлагдаж байснаасаа дутагдаж болшгүй бүрэлдэхүүн болсон нь

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-22 16:43:15

     60 жилийн өмнө БНХАУ байгуулагдаж, бие даан эзэн мэдсэн, энх тайвны дипломат бодлого хэрэгжүүлсэн юм. Түүнээс хойших 60 жилийн хугацаанд улс гөрөн ядуу хүчиртэй байдлаасаа мултарч хүчирхэг баян болжээ, гэвч дэлхийн энх тайвны төлөө тэмцэх гэсэн нь ерөөс өөрчлөгдөөгүй юм. 60 жилийн дараах өнөөдөр, энхийг эрэлхийлсэн чухал үүрэг тушаалд ажилласан Хятад улс олон улсын улс төрийн тавцан дахь дутагдаж болшгүй хүчин зүйл болсныг дэлхийн улс орнууд таньж мэдсэн байна.

     60 жилийн өмнө буюу 1949 оны 10-р сарын 1-ний өдөр Мао Зэдүн Тянь Аньмэнь дээрээс шинэ Хятад улс байгуулагдсаныг даян дэлхийд тунхаглан зарласан юм. Тухайн үед, шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үед өрнөдийн улс орнуудын гадуурхал, хориг арга хэмжээ болон битүүмжлэлд нүүрлэж байжээ.

     Өнөөдөр Хятад улс болон дэлхийн олон орнууд хоорондын найрамдал гүнзгийрч, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж, харилцан нөхөж түшилцэх нь маш дээд хэмжээнд хүрсэн байна. Үүнийг 60 жилийн өмнө ямар ч нэгэн сод мэргэн зөгнөгч бүр бодож олохгүй байхаа. Энэ нь яг Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечигийн хэлсэнчлэн:

     "Бид болон шинээр хөгжиж байгаа том орон хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагаа өдөр ирэх тусмаа гүнзгийрч, олон улсын үйл хэргийн талаарх зохицуулалт тасралтгүй нэмэгдсэн байна. Бид ихэнх хөрш орнуудтайгаа хилийн асуудлаа зохицуулсан бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагааны явцыг нааштай хөтлөн ахиулж, гол чухал халуун цэгийн асуудлаар өвөрмөц онцлогтой бүтээлч үүрэг гүйцэтгэсэн юм. Хөрш зэргэлдээ улс орон хоорондын найрсаг түншийн хамтын ажиллагааны харилцаа тасралтгүй гүнзгийрч, хөгжиж байгаа орнуудтай эв нягтрал болон хамтын ажиллагаагаа байнга эрчимжүүлэхийг бид дипломат бодлогынхоо үндэс суурь болгосоор ирсэн бөгөөд бид болон хөгжиж байгаа улс орнууд хоорондын уламжлалт найрамдал нэн бэхэжсэн байна" гэжээ.

     60 жилийн дипломат ажлын хариуд өнөөдөр Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улс орны тоо нь шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үеийн 18-хан байснаасаа 171 болон нэмэгдсэн байна. Энэхүү тоо баримтын өөрчлөлтийг дагалдан Хятад улс болон дэлхийн олон орон хоорондын харилцааны агуулга тасралтгүй баялагжсан юм.

-----Хятад, Америкийн харилцаа нь 21-р зуунд идэвхтэй хамтран ажилласан хоёр орны тал бүрийн харилцааг хамтаар байгуулах шинэ үе шатанд алхан орж байна.

-----Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа өндөр төвшинд эрүүл тогтвортой хөгжиж байна.

-----Хятад, Европ хоёр талаараа стратегийн тал бүрийн түншийн харилцааг нэгэнт байгуулж, олон давхарга, олон салбарын яриа хэлцэл, хамтын ажиллагаа тасралтгүй тэлэн өргөжиж байна.

-----Хятад, Японы стратегийн харилцан ашигтай байгаа байдал маш сайн хөжглийн үе шатандаа байна.

     Тоо баримт өөрчлөлт хувиралт нь үүгээр л зогсохгүй юм. 60 жилийн турш Хятад улс болон олон улсын өнөөгийн систем хоорондын харилцаанд ч гүнзгий өөрчлөлт гарсан юм. Өнөөдрийн байдлаар Хятад улс 130 гаруй засгийн газар хоорондын олон улсын байгууллагад оролцож, 300 гаруй олон талт гэрээ хэлэлцээрийг үзэглэсэн байна.

     Дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон, НҮБ-ын байнгын 5 гишүүн орны нэг болсны хувьд, Хятад улс өөрийн орныхоо хөгжил, байгуулалтыг нааштай хийхийн зэрэгцээ даян дэлхийн хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэл гаргаж, үүрэг гүйцэтгэж байгаа юм.

     60 жилийн турш улс орны хөгжил дэвшил болон цаг эриний өөрчлөлт хувиралтыг дагалдан Хятадын дипломат ажилд гүнзгий өөрчлөлт гарч байгаа бөгөөд үргэлжлэн гарах болно. Маргашгүй зүйл гэвэл хожим ирээдүйд Хятад улс болон дэлхийн улс орнууд хоорондын харилцаа ирэх тусмаа нягт болох юм.
\Хүчит орчуулж, Сайн-Өлзий хянав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе