• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Герман, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-22 18:06:24

     Хятадад дахь Германы Худалдааны нийгэмлэгийн зөвлөлийн дарга, Siemens \Хятад\-ын Ерөнхий захирал Ричард Хаусман 22-ны өдөр манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойд баяр хүргэж байгаа бөгөөд Хятад, Германы худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлэн түлхэн ахиулж, хоёр орны хамтын ашиг сонирхолд тус дөхөм үзүүлэх болно гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, шинэ Хятад улс байгуулагдсан эхний үед Хятад, Герман хоёр орны хооронд худалдааны харилцаатай болсон бөгөөд 2008 он гэхэд Хятад, Германы худалдааны нийт хэмжээ 93 тэрбум 500 сая евро болсон байна. Хятад улсад Герман нийт 15 тэрбум 700 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт хийж, Хятадын Европын холбооны хамгийн том худалдааны түнш болсон юм гэжээ. Хэрвээ Хятад улс нааштай үүрэг гүйцэтгэсэнгүй бол банк санхүүгийн хямрал дэлхийн эдийн засагт нэн их цохилт өгөх болно гэж тэрээр үзсэн байна.

     Хятадад дахь Германы Худалдааны нийгэмлэг бол Германы Хятад байгаа компаниудад үйлчилдэг зууч байгууллага юм. Өнөө уг байгууллага нь Хятадын эх газарт 1650 гишүүнтэй болсон байна. \Г. Сайн-Өлзий орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе