• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятад Америкийн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх зургийн үзэсгэлэн" нээгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-09-23 14:47:03

      "Хятад Америкийн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх зургийн үзэсгэлэн" 22-ны өдөр Аомэньд нээгдсэн байна.

     Уг үзэсгэлэнд адил бус түүхэн цаг үеийн 300 орчим зургийг дэлгэн үзүүлж, Хятад Америк хоёр орны олон салбар дахь найрсаг хэлхээ холбоо, харилцан ашигтай хамтын ажиллагааны байдлыг гүйцэд харуулсан байна. Үүнд Аомэнь Хятадын онцгой засаг захиргааны район болсны хувьд Хятад Америкийн солилцоонд гүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа байдлыг ч хамарч байна.

     Уг үзэсгэлэнг шинэ Хятад байгуулагдсаны 60 жилийн ой, Аомэний онцгой засаг захиргааны район байгуулагдсан 10 жилийн ой ба Хятад Америкийн дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойн баярыг дурсган тэмдэглэхийн тулд зохион байгуулсан юм. \Сарантуяа орчуулав. \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе