• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Салхи борооныг туулж хөгжил дэвшлээ олсон нь

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-23 16:52:00

     Хятадад "хүчир бэрхийг туулманжин хөгжил дэвшлийг олдог" хэмээх үг байдаг. Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад Хятадын үндэстнүүд хэдийгээр маш олон хүчир бэрхшээлд учирч тулгарч байсан боловч удаа болгон түүнийг ялан давж, тасралтгүй урагшилсаар ирсэн юм. Шинэ Хятад улсын 60 жилийн замнал нь ч мөн энэхүү түүхэн хөгжлийн замыг туулсан юм.

     60 жилийн хугацаанд Хятад улс төрөл бүрийн байгалийн гай гамшгийг туулан өнгөрүүлсэн юм. Жишээлж хэлэхэд, өнгөрсөн зууны 50-аад оны сүүлч, 60-аад оны эхний байгалийн хүнд гамшиг, 1976 оны Таншаний их газар хөдлөлт, 1998 оны онц их үерийн гамшиг, 2003 оны Сарс өвчин гэх мэд. Удаа болгоны байгалийн гай гамшиг Хятад улсыг сорьж, удаа болгоны гай гамшгийг Хятад улс тулан гарсан юм.

     60 жилийн турш Хятад улс гадуурчлал болон хүндрэлтэй байдалд орж байсан. Шинэ Хятад улс байгуулагдсаны анхны үед Хятад улс бол дэлхийн хамгийн ядуу улс орны нэг байж, өрнөдийн улс орнууд энэхүү шинээр байгуулагдсан улс оронд дайсагнах байр суураир хандаж байжээ. Харин өрнөдийн гадуурхал болон битүүмжлэлд хандан, шинэ Хятад улс өвдөг нугарсангүйгээр бие даан эзэн мэдсэн, өөрийн хүчиндээ түшиглэсэн хөгжлийн замаа олсон юм.

     Ийм ч учраас "хүчир бэрхийг туулманжин хөгжил дэвшлийг олдог" гэсэн үг нь Хятад улсын өнгөрүүлж ирсэн замналыг харуулж байгаа төдийгүй, нэн чухал нь Хятадын ард түмний хүчир бэрхшээлийн өмнө илрүүлсэн эв нягтрал болон шандас зоригийг харуулж байгаа юм.

     Бид ингэж хэлж болно, 1978 онд өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс нааших 31 жилийн аугаа их хөгжил дэвшил нь Хятадын үндэстнүүдийн ард түмний эв нягтрал, итгэл зориг болон ажилч бүтээлч өнгө төрхийг харуулсан юм.

     1976 онд "Соёлын их хувьсгал" дуусмагц Хятад улс алдсан хөгжлөө сэргээх тулгам шаардлагатай болсон юм. Эрдэмтэн Чинь Шё-ин хэлэхдээ, тухайн үеийн Хятадын ард түмэн "Соёлын их хувьсгалын арван жилд саатуулагдсан хөгжлөө нөхөж авчрах" гэсэн уриа дурдаж, цагийг алдалгүй тэмцэх нь тухайн үеийн ард олны амьдралын ерөнхий байдал болсон байна. Тэр үед эх орондоо хайртай, эх орныхоо хөгжлийн төлөө тэмцэх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс болгон Хятадын орчин үеийн байгуулалтыг даруйхан биелүүлэхийг хүсэж байсан юм гэжээ.

     Яг ийм үзэл санааны дайчлалттайгаар Хятадын ард түмэн 31 жилийн хугацааг заруулж байгаад эдийн засаг болон нийгмийн ихээхэн хөгжлийг олж, хөгжлийн гайхамшгийг даян дэлхийд харуулсан юм.

     Хятадад бас "Сэтгэл нэгтэй бол Тайшань уулыг ч нүүлгэж чадна" гэсэн үг байдаг. Юу гэсэн үг бэ гэвэл олноороо хүсэл зорилтоо нэгтгэж, хамтаар чармайвал аливаа хүчир бэрхийг ялан давж, сансан зорьсондоо хүрч чадна гэсэн үг. Мөн энэхүү зориг санааг Хятадын ард түмэн өвөрлөсөн учраас удаа болгоны хүнд хэцүү байдлын өмнө хамгийн их нягтралын ид хүчийг илрүүл байсан юм.

     Үзэл санааны тулгуургүй үндэстэн бол ирээдүйгүй үндэстэн, эв нягтрал муутай улс орон бол өрсөлдөх хүчингүй улс орон. Эв нягтралтай байж, хамтаар тэмцэх үндэстний зориг санаа нь Хятадын ард түмний хүчир бэрхшээлийг ялан давах итгэл зоригийг нэмэгдүүлж байна.

     Хятад улс бол 1 тэрбум 300 сая хүн амтай том улс болох юм. Бид ийнхүү тооцоо хийж болно, ямар ч их хүчир бэрхшээлийг 1 тэрбум 300 сая хүнд хуваавал бүр л маш жижиг, маш хялбар болох болно. Эв нягтралтайгаар хамтаар тэмцэх үндэстний үзэл санаа нь шинэ Хятад улсад 60 жилийн гэрэл цацрангуй хөгжлийг авчирснаар барахгүй, Хятадын ирээдүйн хөгжлийг биелүүлэх нь дамжиггүй юм.\Хүчит орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе