• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнө батын энх тайван тогтоож, хамтаар хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхийг байгуулахыг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-24 16:34:57

             Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 23-ны өдөр НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64-р чуулганы ерөнхий шүүмжилд оролцсон бөгөөд үг хэлсэн байна. БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа үеэр дарга Хү Жиньтао өнгөрөгч хоёр хоногийн дотор хоёр удаагаа НҮБ-ын ярианы тавцан дээр гарч үг хэлсэн байна. Тэрээр энэ удаагийн яриандаа өнөөгийн олон улсын байдал болон дэлхийн томоохон чухал асуудлаар Хятадын үзэл баримтлалыг тал бүрээр тодорхойлон өгүүлсэн бөгөөд талууд хамтаар чармайж, өнө батын энх тайван, хамтаар хөгжсөн цэцэглэсэн эвсэг зохицонгуй дэлхий байгуулахыг уриалсан байна.

             23-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64-р чуулганы ерөнхий шүүмжлэл нь дэлхийн өрсөлдөөн сорилтыг үр ашигтай зохицуулах, олон талт үзэл болон адил бус соёл иргэншлийн хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, олон улсын энх тайван, аюулгүйн байдал болон хөгжлийг түлхэн ахиуллъя гэсэн уриан доор болов. Энэ жил нь НҮБ байгуулагдсаны чухал ой тохиож байгаагүй хэдий ч олон улсын банк санхүүгийн хямрал цаашид даамжирсаар байгаа ба өдрөөс өдөр газар авч байгаа цаг ууры нөөрчлөлт, үр тарианы аюулгүйн байдал болон эрчим хүчний аюулгүйн байдал зэрэг дэлхийн чанартай маш олон асуудлаас болж энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхий шүүмжлэлд олон тивийн 140 гаруй улс орны удирдагчдыг татан оролцуулсан байна. Дарга Хү Жиньтао хэлсэн үгэндээ юуны өмнө,одоогоор нүүрлэсэн дэлхийн байдлын өмнө, олон улсын хамтын нийгэмлэг хамтаар урагшилж, энх тайван, хөгжил дэвшил, хамтын ажиллагаа , хамтаар ялалтад хүрэхийг баримталж, багтаамжтай үзэл баримтлалыг баримталж, өнө батын энх тайван, хамтаар хөгжин дэвшсэн эвсэг зохицонгуй дэлхийг байгуулахыг уриалсан байна. Тэрээр хэлэхдээ,

             Нэн холын үзлээр аюулгүйн байдалд хандаж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалан, бүх талын үзэл баримтлалаар хөгжилд хандаж, хамтын хөгжил дэвшлийг түлхэн ахиулж, нэн нээлттэй байр сууриар хамтын ажиллагааг өрнүүлж, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулахыг түлхэн ахиулж, нэн уужуу багтаамжтай сэтгэлээр бие биедээ хандаж, эвсэг зохицонгуй хамтаар зэрэгцэн оршихыг биелүүлэх хэрэгтэй гэжээ.

             Дарга Хү Жиньтао тэмдэглэхдээ, дэлхийн хөгжил тэнцвэргүй байгаа байдлыг зохицуулах болон тогтвортой хөгжлийг биелүүлэх асуудлаар хөгжиж байгаа орон болон хөгжсөн орон хамтаар хөгжихийг түлхэн ахиулахыг гол арга хэлбэр болгох ёстой. НҮБ хөгжлийн асуудлын талаар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, дэлхийн эдийн засгийг тэнцвэртэй, нийтээр ашигтай байх, хамтаар ялалтад хүрэх чиглэл тийш хөгжүүлж, хөгжиж байгаа орнуудын хөгжилд ашигтай олон улсын орчин ахуйг бүрэлдүүлэх ёстой гэжээ.

             Дарга Хү Жиньтао хэлэхдээ, 60 жилийн хөгжлөөр дамжин Хятадын цогцолбор хүчин чадал ил тод дээшилсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын хувь заяа алс ирээдүйн нь дэлхийн хувь заяа алс ирээдүйтэй нягт холбоотой юм гэжээ. Тэрээр онцлон тэмдэглэхдээ,

             Хятад улс хөгжих тусмаа дэлхийд нэн их хувь нэмэр оруулж, дэлхийд авчрах боломж тохиол нэн их юм. Хятад улс энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, харилцан ашигтай байх нээлттэй стратегийг хэрэгжүүлж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндэс дээр бий бүхий улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болно. Хятад улс өнгөрсөнд дэлхийн энх тайванг хамгаалагч хүин байсан, одоо, ирээдүйд мөн ч дэлхийн энх тайвныг хамгаалагч хүчин бөгөөд хамтын хөгжихийг нааштай ахиулагч хүчин мөн гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе