• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын зайлшгүй явах зам

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-24 16:36:24

              Шинэ Хятад улсын 60 жилийн хөгжлийн тухай Ерөнхий сайд Вэнь Жябао үнэлж хэлэхдээ, Хятадын хөгжил бол энх тайван хөгжил, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны хөгжил мөн гэжээ. Нээрэн Хятадын 60 жилийн хөгжлийн замыг эргэн харах юм бол нээлттэй байж, хамтран ажиллах бол шинэ Хятад улсын хөгжлийн түүхийн гол урсгал байсаар бөгөөд мөн Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын зайлшгүй явах зам мөн гэснийг ойлгож болох юм.

              1949 онд шинэ Хятад улсыг тунхаглан байгуулах эхний үед Мао Зэдүнгийн удирдсан Хятадын шинэ засгийн газар гадаадын хөрөнгө мөнгө, тэргүүний техникийг ашиглан үндэстний аж үйлдвэрээ түргэн хөгжүүлэхийг хүсэж байсан учраас "Дотоод гадаадын харилцаа солилцоо" хийх нь шинэ Хятад улсын үндсэн бодлогын нэг байжээ. Гэвч тухайн үед барууны орнууд Хятадын эсрэг хаалт боолт хийсэн учраас Хятад улс аргагүйн эрхээр ЗХУ-ын талд бүрмөсөн зогсож, ЗХУ, зүүн Европын социалист орнууд, тэрчлэн Ази Африк Латин Америкийн хөгжиж байгаа орнуудтай л харилцаж байсан юм. Хүчин чармайлтаар дамжин шинэ Хятад улс бие даасан гадаад худалдааны систем байгуулан, гадаадад нээлттэй байх ажил мөн их амжилтад хүрсэн байлаа.

              Гэвч 1966 онд эхэлсэн "Соёлын хувьсгал" гэдгээс болж, Хятад улс хаагдмал байдалд орж, эдийн засгийн хөгжил унаж, гадаад харилцаа холбоо болон хамтын ажиллагаа зогсов. Соёлын хувьсгал дуусах үед Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ зөвхөн дэлхийн 1,8 хувийг л эзэлж, соёлын солилцоо ч цөөн хэдэн оронтой хийгдэж байлаа. Хятадын хөгжил дэлхийн нийтээс салж чадахгүй, Хятад улс хөгжье гэвэл өөрчлөлт хийж, гадаадад нээлттэй байдал болон хамтын ажиллагаагаа өргөтгөх хэрэгтэй гэсний тэр үеийн Хятадын удирдах хүмүүс ойлгож таньсан билээ.

              1978 оны 12-р сард болсон ХКН-ын 11-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурал бол Хятадын түүхэн дээрх агуу их шилжилт мөн, Хятад улс үүнээс өөрчлөлт, нээлтийн шинэ цаг үед орсон байна.
1980 онд Хятад улс Шэньжэнь, Шямэнь, Жүхай, Шаньтөү-д эдийн засгийн онцгой бүс эхлэн байгуулж, барууны хөрөнгө мөнгө, техник, удирдлагын туршлагыг зээлдэн оруулав. Түүнээс хойших 30 жил Хятадын нээлттэй газар нутаг болон салбар тасралтгүй өргөжиж, өнөө бүх талын, олон зэрэглэлтэй, өргөн салбарын гадаадад нээлттэй байдал бүрэлдэн тогтсон байна.

              Нээлттэй байдал нь Хятад улсыг өөрчилсөн бөгөөд Хятад улс ч дэлхий дахинтай чин үнэнчээр уусан нэгдэв. Өнөөдрийн Хятадын эдийн засгийн нийт хэмжээ дэлхийд 3-р байр эзлэв. Энэ онд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд тал хувийн хувь нэмэр оруулах болно гэж НҮБ-ын тайланд тооцоолов. Өнөөгийн байдлаар Хятадын тусламжийг хүртсэн улс орон нийт 163 болсон байна. Үүний зэрэгцээ Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд хүлээх ёстой олон улсын үүрэг хариуцлагаа ухамсарлан хүлээж, хамтын ажиллагааны дунд хамтаар хөгжихөөр эрэн сүвэгчилж ирсэн байна.

              Хятад улс гадаадад нээлттэй байж, хамтран ажиллах нь зөвхөн өөрт нь ашигтай төдий биш, дэлхий дахин ч ашиг хүртэх бөгөөд гүн дэлгэрэнгүй талаас авч хэлбэл хүн төрөлхтний орчин үеийн хөгжлийн үйл явцыг ахиулсан байна гэж Хятадын Ардын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дэд захирал Жинь Цаньрүн үзэв. Тэрээр хэлэхдээ, 

               Хятад улс бол дэлхийн чухал орон, дэлхийн хүн амын тавны нэг хувийг эзэлж байна. Хэрэв ийм олон хүн ам орчин үеийн хөгжлийн үйл явцад оролцохгүй юм бол хүн төрөлхтний орчин үеийн хөгжлийн үйл хэрэг бүрэн бүтэн биш болох болно. Хятад улс хэрэв олон улсын системд нэгдэхгүй юм бол олон улсын систем нь дутуу доголтой болох болно гэжээ.

              Гадаадад нээлттэй байх бол Хятадын орчин үеийн хөгжлийн зайлшгүй явах зам мөн гэснийг Хятадын 60 жилийн хөгжлийн түүх гэрчилж байна. |Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе