• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний баярын жагсаалд 180 мянган хүн оролцоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-24 17:56:06

           Бээжин хотын байнгын дэд дарга Жи Линь 24-ний өдөр Бээжинд хэлэхдээ, нийслэлийн үндэсний баярын олон түмний баярын жагсаал "Би эх оронтойгоо хамт" гэсэн нэртэй бөгөөд голдуу баярын жагсаал болон Тянь Аньмэний индрээр ар хөшиг болгосон уран сайхны тоглолт багтаж, нийт 180 мянган хүн оролцох болно. Тэд нар тоглолтоороо шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн түүхэн замналыг харуулах болно гэжээ.

           Баярын жагсаал нь үйлс бүтээсэн, өөрчлөлт нээлт, зууны давалт, шинжлэх ухааны хөгжил, гэрэл цацрангуй амжилт, үзэмжит сайхан Хятад улс, сайн сайхан ирээдүй зэрэг долоон бүлэгтэй. Баярын жагсаалд нийт 36 хайрцаг, явцын дундаа тоглолт гаргах 6 ангитай юм гэж тэрээр хэллээ. \Цэцэн орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе