• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний баярын хугацаанд гадаадын жуулчдын Төвдөд очихыг хязгаарлахгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-09-24 18:02:04

             Сүүлийн нэг хугацааны турш, шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ой тэмдэглэх үеэр "ТӨЗР гадаадын жуулчдын Төвдөд очихыг хязгаарлах" болно гэсэн үг яригдаж ирэв. ТӨЗР-ы Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ван Сүнпин 24-ний өдөр хэлэхдээ, энэ үг бодит байдалтай нийцэхгүй. Гадаадын жуулчдын Төвдөд аялал жуулчлалаар очихыг Төвд хэзээ ч хязгаарлахгүй гэжээ.

             Ван Сүнпин танилцуулж хэлэхдээ, 10-р сарын 1-ний 8 хоногийн урт амралтын хугацаанд дотоод гадаадын жуулчдын Төвдөд аялал жуулчлалаар очих хүний тоо ихээхэн нэмэгдэх болно. Хүлээн авах хүчин чадал хязгаартай болохоор Төвдөд аялал жуулчлалаар очсон жуулчдад чанар сайтай үйлчилхийг баталгаажуулахын төлөө Төвдийн аялал жуулчлалын зарим компани жуулчлалын зарим хэсгийн Төвдөд очих цагт тохиромжтой зохицуулалт хийсэн байж мэднэ. Гэлээ энэ нь "гадаадын жуулчдын Төвдөд очихыг хязгаарласан хэрэг биш" . Эдүгээ зөвхөн Лхасын Аялал жуулчлалын компани гадаадын 12 жуулчлалын хэсгийг оролцуулсан 36 жуулчлалын хэсгийн захиалга аваад байна гэжээ.

             Бүртгэлээс үзвэл, энэ оны 1—8-р саруудад, Төвд гадаад дотоодын жуулчдыг давхардсан тоогоор 400 мянга гаруй хүлээн авч, түүхийн шинэ амжилт тогтоосон байна.\ Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе