• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2010 оны Шанхайн дэлхийн яармагийн аялал жуулчлалын төлөвлөгөөг боловсруулж эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-25 11:44:27

     Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын дарга Шао Чивэй 24-ний өдөр танилцуулахдаа, өнөө их олон улс орон болон бүс нутгийнхан ирэх жилийн Шанхайн дэлхийн яармагийн аялал жуулчлалын төлөвлөгөөг нэгэнт боловсруулж эхэлсэн бөгөөд Шанхай хотоор дамжин Хятад улс, эсвэл Хятадын хөрш зэргэлдээ улс орон болон бүс нутагт аялал жуулчлал хийхийг хүсэж байна гэжээ.

     Шанхайн дэлхийн яармагийн аялал жуулчлалын танилцуулах хурал мөн өдөр Хятадын Ханжөү хотод болж, Европ, Америк, Африк, Азийн аялал жуулчлалын ажил эрхэлсэн 100 гаруй бизнесмен хуралд оролцсон байна. Шао Чивэй хурал дээр танилцуулж хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармагийн хугацаанд бараг 70 сая хүн яармагийн хүрээлэнтэй танилцаж, үүнд гадаадын жуулчдын хэмжээ нь давхардсан тоогоор бараг 35 саяд хүрэх юм. Өнөө Шанхайн дэлхийн яармагийн аялал жуулчлалын хүлээн авалтын ажил нэгэнт тал бүрээр өрнөж эхэлсэн бөгөөд дэлхийн олон газрын жуулчид Хятадад ирж Шанхайн дэлхийн яармагтай танилцахыг хүсэж байна. Дэлхийн ажил нэгтэй хүмүүстэй хамтран ажиллаж, тэдэнд чанар сайтай үйлчилгээ үзүүлэхэд Хятадын аялал жуулчлалын салбарынхан бэлэн байна гэжээ.\Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе