• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний баярын тэмдэглэх ажил үндсэндээ бэлэн боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-25 14:54:10

     Бээжин хотын байнгын орлогч дарга Жи Линь 24-ний өдөр үндэсний баярын хэвлэлийн төвд болсон мэдээ нийтлэх хурал дээр хэлэхдээ, 10-р сарын 1-ний өдөр Бээжин хот үндэсний баяраа тэмдэглэх ард олны жагсаал болон урлагийн тоглолт зохион байгуулах болно. Үүнээс гадна, үндэсний баярын амралтын хугацаанд мөн цэцэрлэгт хүрээлэн зэргээр тойрон зугаалах соёлын ажиллагаа зохион байгуулах болно. Өнөө үндэсний баярыг тэмдэглэх төрөл бүрийн бэлтгэл ажил үндсэндээ бэлэн болсон байна гэжээ.

     8-р сарын эцсээс эхлэн шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх ажиллагаа нь бэлтгэл сургуулийн шатандаа орж, өнөө Тянь Аньмэний талбайд нэгэнт 4 удаа сургууль хийсэн байна. Бээжин хотын байнгын орлогч дарга Жи Линь хэлэхдээ, бэлтгэл сургууль нь нэгэнт зорьсондоо хүрч, үндэсний баяраа тэмдэглэх ажил үндсэндээ бэлэн болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     "Хэд удаагийн сургуулийн гол үүрэг бол үйл ажиллагааны уялдааг сайжруулж, онцгойлон оршиж байгаа асуудлыг илрүүлж, цаг тухайд нь зохицуулахын төлөө юм. Сургуулийн бодит үр ашгаас үзвэл эдгээр зорилтдоо хүрч чадсан байна. Өнөө төрөл бүрийн бэлтгэл ажил бүр бэлэн болсон байна" гэжээ.

     Танилцуулснаар, 10-р сарын 1-ний өдөр цэргийн парадаас гадна Бээжингийн Тянь Аньмэний талбайд мөн ард олны баярын жагсаал зохиож, 100 мянган хүнээр бүрэлдсэн 36 жагсаалын хайрцаг, урлагийн тоглолтын 6 эгнээ болон 80 мянган дунд бага сургуулийн сурагч нар тоглолт гаргах болно. Ард олны баярын жагсаал дунд 60 гаруй цэцэгт тэрэг аялж, Хятадын хөгжлийн өр өгөөж болон газар нутгийн дүр төрхийг харуулах болно. Үүнээс гадна мөн өдрийн орой Тянь Аньмэний талбайд10 мянга шахам хүн ард оролцсон хамтарсан үдэшлэг зохиох юм.

     Ард олны баярын жагсаал болон хамтарсан үдэшлэгээс гадна, баярын өдрийн хугацаанд Бээжин хот мөн цэцэрлэгээр зугаацах ажиллагаа зохион байгуулна. Цэцэрлэгээр зугаацах ажиллагаа нь 10-р сарын 2 болон 3-ны өдөр Бээжингийн мянга гаруй цэцэрлэгт хүрээлэнд явагдаж, засал чимэглэл, үзэсгэлэн, спортын тоглолт, ард иргэдийн хамтарсан арга хэмжээ, зан иргэншлийн ажиллагаа зэрэг баялаг агуулгатай юм байна.

     Бээжин хотын байнгын орлогч дарга Жи Линий танилцуулснаар, үндэсний баярын хугацаанд 950 мянга орчим хүн сайн дурынхнаар ажиллаж, өнөө тэд нарын олонх нь ажлын байртаа орсон байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Бээжингийн цаг уурын ажил эрхэлсэн байгууллага мэргэжлийн төсөл ажиллуулж, үндэсний баярын хугацааны цаг уурын байдлыг урьдчилан мэдээлэх болно. Үүний зэрэгцээ салхи борооныг аргацаах төсөл тогтоож, тэмдэглэх ажиллагааны урагштай явагдахыг баталгаажуулна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     "Бээжин хотын цаг уурын ажил эрхэлсэн байгууллага болон мэргэжилтнүүд өнөө төсөл судлан боловсруулж бий. Энэ асуудал нэлээд мэргэжлийн, ямар төсөл хэрэгжүүлэх нь мөн маш мэргэжлийн байхаа. Гэвч нэг тодорхой мэдэж болох зүйл гэвэл нөхцөл боломжтой үед арга хэмжээ авч байгаад үүлийг сарниулж бороон орохоос зайлуулах болно. Бид боломж бүхнийг алдалгүйгээр үндэсний баярын тэмдэглэх ажиллагаа урагштай явагдахыг баталгаажуулж, цаг уурын нөхцөл байдлын тэмдэглэх ажиллагаанд үзүүлэх нөлөөг багасгана" гэжээ.

     Бээжин хотын нийгмийг аюулаас хамгаалах ба зам харилцааны байгууллагын мэдэгдсэнээр, үндэсний баярын хугацаанд бодит байдлыг үндэслэн зам харилцааны удирдлагын арга хэмжээ хэрэгжүүлэх болно. Энэ талаар Жи Линь хэлэхдээ, хүн болон тоног төхөөрөмжийн цугларах цагийг чадахын хир багасгахын зэрэгцээ бодит байдлын дагуу зам харилцааны удирдлагын уян хатан арга хэмжээг авч, хотын оршин суугчдын нааш цааш зорчиход үзүүлэх нөлөөг багасгана гэжээ.\Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе