• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2010 оны Шанхайн дэлхийн яармагийн аялал жуулчлалын төлөвлөгөөг боловсруулж эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-25 15:22:35

     Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын дарга Шао Чивэй 24-ний өдөр танилцуулахдаа, нэн олон улс орон, бүс нутгийнхан ирэх жилийн Шанхайн дэлхийн яармагийн аялал жуулчлалын төлөвлөгөөг нэгэнт боловсруулж эхэлсэн бөгөөд Шанхай хотоор дамжин Хятад улс, түүнчлэн Хятадын хөрш зэргэлдээ улс орон , бүс нутагт аялал жуулчлал хийхийг хүсэж байна гэжээ.

      Шанхайн дэлхийн яармагийн аялал жуулчлалын танилцуулах хурал мөн өдөр Хятадын Ханжөү хотод болж, Европ, Америк, Африк, Азийн аялал жуулчлалын салбарын бизнесменүүд хуралд оролцсон байна. Английн аялал жуулчлал эрхлэгч ноён Стив Голдбай хэлэхдээ, түүний ажиллаж буй жуулчлалын компани нь өнөө Шанхайн дэлхийн яармагтай танилцах олон төрлийн төлөвлөгөөг боловсруулж байна гэжээ. Шотландын аялал жуулчлалын компаний захирал Рахмат Али хэлэхдээ, Шанхай маш үзэсгэлэнтэй хот тул Шотландын олон иргэн ирэх жил Хятадын Шанхайд ирж дэлхийн яармагтай танилцахыг хүсэж байна гэжээ.

     Шанхайн дэлхийн яармагийн хугацаанд бараг 70 сая хүн яармагийн хүрээлэнтэй танилцаж, үүнээс гадаадын жуулчид давхардсан тоогоор бараг 35 саяд хүрэх юм. \Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе