"БНХАУ-ын 60 жил" гэсэн номыг гүйлгээнд оруулах арга хэмжээ 26-ны өдөр Бээжинд боллоо. Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао уг номд оршил бичин өгч тэмдэглэхдээ, 60 жилийн турш Хятад улс дэлхийн анхаарал татсан ауга амжилт олж, орчин үеийн, дэлхийд чиглэсэн, ирээдүйд чиглэсэн шинэ Хятад улс дэлхийн дорно дахинд мандан хөгжсөн байна гэжээ.
Вэнь Жябао тэмдэглэхдээ, ном дахь баримт материалаас БНХАУ байгуулагдсанаас нааш ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс нааш Хятад улсын олсон асар их амжилтыг харж, үргэлжлэн урагшлах итгэл зоригийг нэмэгдүүлж болох бөгөөд зөвхөн Хятадын коммунист намын удирдлагыг баримталж, Хятадын онцлогтой социализмын замыг баримталж, өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого баримталбал сая өргөн олон ард иргэдийн идэвх чанар бүтээлч чанарыг бүрэн бадруулж, нийгмийн үйлдвэрлэлийн хүчнийг тасралтгүй чөлөөлж хөгжүүлж, Хятадын үндэстнүүдийн ауга их сэргэн мандалтыг биелүүлж чадна гэсэн олон сэтгэгдэл олж болно гэжээ. \Гэрэлт орчуулав\ Пэрлаймаа хянав\