![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улс болон ОХУ-ын дипломат харилцаа тогтоосон 60 жил ба Хятад Оросын найрамдлын нийгэмлэг байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт 25-ны өдөр Бээжинд ёслол төгөлдөр боллоо. УТЗЗБХ-ын хорооны байнгын хорооны дарга Жя Чинлинь хүлээн авалтад оролцож үг хэлсэн байна.
Эн тэргүүнд Жя Чинлинь Хятадын засгийн газрын өмнөөс урт хугацааны турш Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаанд идэвхтэй хувь нэмэр оруулсан хоёр орны олон салбарынханд баярлан талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Хоёр орны харилцаа түүхэн хамгийн сайхан цаг хугацаандаа байна гэж тэрээр үзсэн байна.
Хятад Орос хоёр орны иргэд хоорондын найрамдлыг уламжлахыг зорьсон хүмүүнлэгийн энэхүү томоохон арга хэмжээг манай радио зохион эрхэлж, хоёр орны олон салбарын хүмүүсийн сайшаалыг олсон юм. \Сарантуяа орчуулав. Пэрлаймаа хянав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |