• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын үндэстний бодлого болон олон үндэстэн хамтаар цэцэглэн хөгжих" гэсэн цагаан ном нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-27 16:05:06

     Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 27-ны өдөр "Хятадын үндэстний бодлого болон олон үндэстэн хамтаар цэцэглэн хөгжих" гэсэн цагаан ном нийтэлсэн байна.

     Уг цагаан номд тэмдэглэхдээ, БНХАУ байгуулагднаас хойш ХКН болон Хятадын засгийн газар улс орны үндсэн байдлаас үүсч үндэстнүүд эрх тэгш, үндэстнүүд эв санаа нэгтэй, үндэстний районы өөртөө засах болон үндэстнүүд хамтаар цэцэглэн хөгжихөөр үндсэн агуулга болгосон үндэстний бодлого хэрэгжүүлж ирсэн юм. Хятадын үндэстний тухай бодлого олон үндэстний үндсэн ашиг сонирхолд нийцэж, олон үндэстний ард түмний хүрээллийг олж, зөв бөгөөд хэрэгжүүлж болохуйц бодлого болохыг практик бүрэн гэрчилсэн байна гэжээ.

     Уг цагаан номд тэмдэглэхдээ, Хятадын засгийн газар бүх хүчнээрээ үндэстнүүдийн эв санаа нэгтэй хөгжлийг ахиулж, үндэстнүүдийн эв санаа нэгтэй байдлыг эвдэх, үндэстний хагалан бутраах ажиллагаа хийхийг хориглож, гаднын хүчний үндэстэн, шашин, хүний эрх гэсэн далбааг өргөж, Хятадын үндэстний асуудалд оролцлого хийхийг эрс эсэргүүцнэ гэжээ.

     Хятад улсад 56 үндэстэнтэй, 2000 онд Хань үндэстнээс гаднах үндэстний цөөнхийн хүн ам 106 саяд хүрч нийт Хятадын хүн амын 8.4% эзэлжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе