• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын төрийн зөвлөл Үндэсний баярын хугацаан дахь холбогдох ажлын байршуулалт хийжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-09-28 19:45:08

      Шинэ хятад улс байгуулагдсаны 60 жилийн ой удалгүй болох гэж байгаа үеэр, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 28-ны өдөр Төрийн зөвлөлийн байнгын хорооны хурлыг даргалан хуралдуулж , Үндэсний баярын хугацаан дахь холбогдох ажлын байршуулалт хийсэн байна.

      Уг хурлаас заахдаа, Үндэсний баярын хугацаанд тэмдэглэх олон арга хэмжээнүүд зохиох бөгөөд евэн сарын баяртай цуг тохиох тул холбогдох арга хэмжээ болон үйлдвэрлэл амьдралтай холбогдсон олон төрлийн ажлыг сайтар зохицуулж, нийгмийн аятай сайхан дэг журмыг хэвээр хадгалж, ард иргэдийг амар тайван, тав тухтай, баяр баясгалантайгаар баяраа тэмдэглэхийг батлах хэрэгтэй гэжээ.

      10-р сарын 1-ний өдөр Бээжингийн Тяньаньмэний өргөн чөлөөнд нийслэлийн олон салбарынхан БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх их хурал болон цэргийн парад, олон түмний жагсаал болно. ХОУР 26 хэлээр шууд нэвтрүүлэг сүлжээний нэвтрүүлэг, дуу дүрст нэвтрүүлэг, гадаадад байгаа салбарын нэвтрүүлэг зэргийн явуулах бөгөөд дэлхийн 53 орны 89 сурвалжлагч Бээжинд хүрэлцэн ирж уг тэмдэглэх арга хэмжээнд оролцох ба мэдээлэх болно. \Номин орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе