• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний баярын аюулгүйн хамгаалалтын бэлтгэл ажил бүх талаар бэлэн болоод байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-09-28 17:12:59

     Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх үндэсний баярын аюулгүйн хамгаалалтын бэлтгэл ажил бүх талаар бэлэн болоод байна гэж Бээжин хотын Нийгмийн Аюулаас Хамгаалах Газрынхан 28-ны өдөр мэдээллээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, үндэсний баярын өргөн их цуглаан, хамтарсан үдэшлэгийн аюулгүй байдлыг хангахын тулд, Бээжин хотын цагдаагийн талынхан холбогдох хэсэг зам шугам, хэсэг дүүрэг районд замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч, хамгаалтыг эрчимжүүлэн, хүмүүсийн шуурхай эмх цэгцтэй зорчилтыг батлах болно. Ёслолын буудлага хийх бүсэд галын осол гарахаас сэргийлэх хатуу арга хэмжээ авна. Үндэсний баярын үеэр болох ололт амжилтын үзэсгэлэн, олон нийтийн зугаалга, цэцгийн үзэсгэлэн зэрэг тусгай арга хэмжээний талаар, цагдаагийн талынхан дэг журам сахиулах эрч хүчээ нэмж, аюулгүй байдлыг баталгаажуулах болно. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе