• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөгжиж байгаа орнуудын сэтгүүлчид Хятадын улсын баярыг мэдээлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-09-28 17:46:24

     Ази, Африк, Латин Америкийн 53 улс орон болон бүс нутгийн 89 сэтгүүлч 27-ны өдөр Бээжинд хүрэлцэн ирсэн байна. Тэд шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх ёслолын холбогдох арга хэмжээнүүдийг сурвалжлан мэдээлэх юм.

     Хятад улсын 60 жилийн ойг тэмдэглэх ёслолын мэдээллийн төвийн дарга Жай Хүй Шэн танилцуулж хэлэхдээ, хөгжиж байгаа орнуудаас ирсэн сэтгүүлчид шинэ Хятадын 60 жил, ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 30 жилийн турш дах гялалзсан амжилттай танилцах бөгөөд 10-р сарын 1-ний өдөр Тянь Ань Мэнь талбайд очиж улсын баярын сүр жавхлант ёслолд биеэрээ оролцох болно. Үүний зэрэгцээ эдгээр сэтгүүлчид бас Төрийн Зөвлөлийн мэдээллийн алба, худалдааны яам зэрэг Хятадын гол гол байгууллагуудыг сурвалжлах юм гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе