• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР үндэсний баярын шууд нэвтрүүлэг хийх гэж бий

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-29 10:10:50

       10-р сарын 1-ний өдөр Бээжингийн Тянь Аньмэний талбайд БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх их хурал болон цэргийн парад, олон түмний жагсаал болох болно. Тухайн үеэр Хятадын Олон Улсын Радио гадаад нэвтрүүлэг, дотоод нэвтрүүлэг, ХОУР-гийн гадаадад байгуулсан салбар, интернет сүлжээн дэх дуу дүрс бичлэг болоод зураг бичиг зэрэг таван төрлийн хэлбэрээр үндэсний баярын тэмдэглэх үйл ажиллагааг шууд нэвтрүүлэх болно.

       ХОУР-гийн Англи, Монгол, Солонгос зэрэг 26 хэлний нэвтрүүлэг нь үндэсний баярын тэмдэглэх ажиллагааг шууд нэвтрүүлнэ. ХОУР-гийн интернет сүлжээ нь олон хэлний веб сайтаар дуу дүрс бичлэг юм уу зураг бичгийн хэлбэрээр шууд нэвтрүүлэг хийнэ.

       ХОУР бол Хятадын даян дэлхийд радио нэвтрүүлэг явуулдаг үндэсний радио юм. Өнөө 59 төрлийн хэлээр бүх дэлхийд радио нэвтрүүлэг явуулж байгаа бөгөөд өдөр болгон нийт 1520 гаруй цагийн нэвтрүүлэг бэлтгэн явуулж байна.\Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе