БНАСАУ-ын Гадаадтай соёлоор харилцах хороо болон Солонгос Хятадын Найрамдлын нийгэмлэгийн төв хороо 28-ны өдөр Пхеньяны Ардын соёлын ордонд дайллага хийж, БНХАУ байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэжээ.
БНАСАУ-ын Гадаадтай соёлоор харилцах хорооны орлогч дарга Жон Ёнг Жин дайллага дээр Хятадын ард түмэнд цогтой халуун баяр хүргэсэн байна. Тэрээр хэлэхдээ, БНХАУ байгуулагдсан явдал бол Хятадын түүх болон Хятадын ард түмний амьдрал дахь цаг үеийн ач холбогдолтой явдал болох юм. Солонгосын ард түмэн Хятадын хөгжил болон ололт амжилтад баярлаж байгаа бөгөөд Хятадын ард түмэн цаашид шинэ ололт амжилтад хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ жил Солонгос Хятадын найрамдлын жил ,мөн хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болох юм. Солонгос Хятадтай хамтаар олон салбарын харилцаа болон өнөр баялаг тэмдэглэх үйл ажиллагаагаар дамжуулан бүх дэлхийд хоёр ард түмний найрсаг харилцаагаа үргэлжлэн хөгжүүлж байгаа эрч зоригийг харуулах болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\