• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Парламент" сэтгүүл дээр өгүүлэл нийтлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-29 10:18:33

     Хятадаас Европын холбоонд суугаа төлөөлөгчдийн тэргүүн, элчин сайд Сүн Жэ Европын "Парламент" сэтгүүлийн 9-р сарын сүүлчийн дугаарт "Хөгжиж байгаа Хятад улс Хятад, Европын харилцаанд харилцан ашигтай нөхцөл боломж бий болгоно" гэсэн өгүүлэл нийтлүүлж, БНХАУ-ыг тунхаглан байгуулсны 60 жилийн ойг тэмдэглэв.

     Элчин сайд Сүн Жэ өгүүлэлдээ, Хятадын 60 жилийн хөгжил нь Хятад, Европын харилцааг тогтвортой өргөтгөн гүнзгийрүүлэхэд хөдөлгөх хүч болж, хоёр талын хамтын хөгжилд нөхцөл боломж хангасан байна. Мандаж байгаа хоёр чухал хүчин болсны хувьд Хятад, Европ хоорондоо бүх талын стратегийн түншийн харилцаа тогтоов. Хятад, Европын бүх талын өргөн хүрээний, олон зэрэглэлийн харилцан ашигтай хамтын ажиллагаа нь хоёр талд асар их үнэн бодитой ашиг хүртээсэн байна гэж тэмдэглэжээ. БНХАУ-ын 60 жилийн ой бол Хятадын өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлэх үйл хэргийн шинэ гараа, цэцэглэн хөгжсөн, эвсэг зохицонгуй тогтвортой Хятад улс нь Европ болон Хятад, Европын харилцаанд нэн их шинэ боломж хангах болно гэж өгүүлэлд мөн тэмдэглэжээ.

     Шинэ сонгуулийн Европын парламентын хамгийн том намын бүлгийн ахлагч Жосеп Даул тус сэтгүүлийн мөн хуудсан дээр БНХАУ-ын 60 жилийн ойд баяр хүргэсэн баярын үг нийтлүүлсэн байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе