• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шянганд жуулчилсан хүний тоо 18 саяас давав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-29 10:19:41

     2009 оны эхний 8 сард Шянганд жуулчилсан жуулчид давхардсан тоогоор 18 сая 910 мянгад хүрэв. Дэлхийн эдийн засгийн бууралт болон А хэлбэрийн халдварт томууны нөлөөгөөр энэ тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,4 хувиар буурсан байна.

     Шянганы аялал жуулчлалын салбарынхан 28-ны өдөр Хятадын үндэсний баярын 60 жилийн ойн оройн зоог барьж, Шянганы аялал жуулчлалын хэрэг эрхлэх албаны хүн Фан Сүньвэнь дээрх байдлыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, Шянганы аялал жуулчлалын салбар сүүлийн үед аажмаар сэргэж байна гэжээ.

     Шянган эх орныхоо мэдэлд шилжсэн 12 жилийн турш улс орны тал бүрийн дорвитой дэмжлэгийг хүлээсэн . Аялал жуулчлалын талаар 2003 оноос хэрэгжүүлсэн "Хувийн жуулчлал"-ын төлөвлөгөө нь Шянганы аялал жуулчлал, зочид буудал, жижиглэнгийн худалдаа, тээвэр зэрэг талаар худалдааны боломж болон эдийн засгийн үр ашиг хүртээсэн байна гэж дээрх албаны хүн хэллээ. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе