• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын үйл хэрэгт Хятад орон нааштай ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-29 10:20:54

     Олон улсын олон салбарт Хятад орон нааштай ажиллаж, НҮБ-д чухал үүрэг гүйцэтгэж байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын хүн төрөлхтний оршин суугаа бүсийн төлөвлөгөөний газрын гүйцэтгэгч дарга хатагтай Анна Тибайжука сайхан хэлсэн байна.

     Анна Тибайжука шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ой болохоос өмнөхөн манай радиогийн сэтгүүлчид ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн 60 жилд Хятад улс маш их өөрчлөлт гаргаж, олон улсын тавцанд эзлэх ёстой байр сууриа олж авлаа. Хятад орон бол НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн дотроо хөгжиж байгаа цорын ганц орон байж, хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхлыг хамгаалахын төлөө НҮБ-д чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.

     Анна Тибайжука бас Хятад улсын дарга Хү Жиньтаогийн саяхан цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын их хуралд хэлсэн үгийг өндрөөр үнэлэн нотолсон бөгөөд ирэх жил Шанхайд болох дэлхийн яармаг лавтай бүрэн дүүрэн амжилттай болно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн байна. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе