![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Энэ оны 10-р сарын 1-ний өдөр бол шинэ Хятад улсыг тунхаглан байгуулсны 60 жилийн ой юм. Тус өдөр Бээжингийн Тянь Аньмэний талбайд БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх их хурал болон цэргийн парад, олон түмний жагсаал хийж, орой нь БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх цэнгүүн зохион явуулна.
Тухайн үеэр Хятадын Олон Улсын Радиогийн олон хэлний веб сайт үндэсний баярын арга хэмжээнүүдийг дэлгэцээр шууд үзүүлэх юм. Энэ өлзийт баярыг тохиолдуулан ХОУР-гийн Монгол хэлний нэвтрүүлгийн газар 10-р сарын 1-ний үдээс өмнө 9 цаг 30 минутаас 60 жилийн ойн цэргийн парад, олон түмний баярын жагсаалыг 9470 килогерц , 31.68 метрийн долгионы байрын радио нэвтрүүлэг болон mongol.cri.cn сайтаар видео нэвтрүүлэг явуулна, 10-р сарын 1-ний оройн 8 цагт болох баярын үдэшлэгийг mongol.cri.cn сайтаар видео нэвтрүүлэг газар дээрээс нь тус тус шууд дамжуулан нэвтрүүлэх болно. Та бүхэн тухайн цагт нь хүлээн авч сонсоно уу?
10-р сарын 1-ний өдөр, ХОУР-гийн онлайн Хятад хэлний Гуанжөү аялгуу, Англи, Япон, Солонгос, Вьетнам, Араб, Орос, Испани, Франц, Герман 10 хэлний веб сайт нь БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх их хурал болон цэргийн парад, олон түмний жагсаалыг дэлгэцээр шууд үзүүлэх юм. Орой нь болох БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх цэнгүүнийг мөн онлайн Англи, Монгол, Испани, Франц, Герман 10 хэлний веб сайтын дэлгэцээр шууд үзүүлнэ.
Өдрийн шууд нэвтрүүлэг Бээжингийн цагаар 9 цаг 45 минутад, оройн шууд нэвтрүүлэг 19 цаг 45 минутад эхэлнэ. \Э.Цогзолмаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |