![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх ажиллагаа болох цаг хугацаа ойртож ирэхийн хирээр, Бээжингийн аюулгүйн хамгаалалтын бэлтгэл ажил бүх талаар хангалттай болсон бөгөөд зарим баримжаа нь өнгөрсөн оны Бээжингийн олимпийн наадмынхаас давсан байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 10-р сарын 1-нд Бээжин хотынхон цагдаагийн эргүүл, хяналтыг эрчимжүүлэх 1-р зэрэглэлийн төсөл хэрэгжүүлэн, тоглолтод оролцох хүмүүс, парадад оролцох цэрэг ангийн цугларал тархалттай холбогдох зам гудамж зэрэг чухал чухал газрууд, замын хэсгүүдэд машин, дугуй, явганаар эргүүл хийх зэрэг хэлбэрийг уялдуулан, харьцашгүй аюулгүй байхыг батлах болно. Хөл хөгжөөн ихтэй газрууд болон чухал чухал хэсгүүдэд бас эргүүлийн зэвсэгт машин байрлуулан ажиллуулна.
Бээжингийн иргэний цагдаа, замын цагдаа, гал командын офицер дайчид бүх талаар ажиллаж эхлэхэд бэлэн болсон, тэд үндэсний баярын 60 жилийн ойн аюулгүй байдлыг бүх хүчээ дайчлан батлах болно гэж Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын дарга Ма Жэньчуань илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулав.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |