• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эвсэг дэлхий – Хятадын онцлогийг товойлгож дэлхийн төлөвлөгөөг зураглана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-29 16:03:46

     Эвсэг дэлхийд дорно дахины оюун ухааныг шингээсэн нэгэн нэр, өнөө олон улсын чухал чухал тавцанд олон дахин гарч, түүний зурагласан олон улсын харилцааны хүсэл эрмэлзлийн байдлыг улам олон орон ойлгон зөвшөөрч байна. Тэгэхэд дэлхийн сайн сайхан төлөвлөгөөний зургаас Хятадын эвсэг байдлыг чухалчилсан дипломат ухаагдахуун нь уламжлалт байдлаасаа хөгжил тийш дэвшиж байна.

      Бид олон орон өөрийнхөө нийгмийн байгуулал болон хөгжлийн замаа сонгох эрхийг хүндэтгэж, олон орон өөрийн орныхоо бодит байдалд үндэслэн хөгжин мандахад тус дөхөм үзүүлэх ёстой. Эрх тэгш, нээлттэй үзэл санаагаар соёл иргэншлийн олон талт чанарыг хамгаалж, адил бус соёл иргэншлийн хооронд болох яриа хэлэлцээ болон солилцоог эрчимжүүлж, төрөл бүрийн соёл иргэншил зэрэгцэн оршсон эвсэг дэлхийг хамтаар байгуулах ёстой гэж Дарга Хү Жиньтао хэлсэн байна.

     Энэ бол 2005 оны 9-р сарын 15-ны өдөр НҮБ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх тэргүүн нарын хурал дээр, Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн хэлсэн үг юм. Хү Жиньтао хэлсэн үгэндээ, бүх дэлхийд хандан, эвсэг дэлхийг байгуулах санаачилга дэвшүүлж, энэхүү ухаагдахууны агуулгыг анх удаа тал бүрээр тодорхойлон өгүүлээд, дэлхийн олон орны анхаарлыг татсан байна. Дарга Хү Жиньтао хэлсэн үгэндээ, дэлхийд хандан, Хятад улс энх тавнаар хөгжихийг хүсэн эрмэлзэлж, хариуцлагат орон болоход бэлэн байгааг уламжилсан бөгөөд бусад орнуудтай хамтаар энх тайван, цэцэглэн хөгжсөн эвсэг дэлхийг байгуулах нааштай дохио өгсөн байна.

     Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Дэлхийн эдийн засаг, улс төрийн институтийн орлогч захирал Ван И Жөү хэлэхдээ, эвсэг дэлхийн ухаагдахуун бол Хятадын дипломат өв хөрөнгийн залгамж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг шинэ цаг үед хөгжөөн бадраасан явдал болох юм гэжээ.

     Хятад улс дипломат үйл ажиллагааны өнгөрсөн 60 жилд чухал их стратеги, чухал их бодитой бодлого хэрэгжүүлэхийн хирээр, түүний явцад бас дипломат үзэл санааны ухаагдахуун сэлбэсээр ирсэн юм. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятад улс дипломат ухаагдахууны талаар нэн олон зүйлийг нэмж баяжуулсан байна гэжээ.

     Шинэ Хятад улс байгуулагдсаны хойших 60 жилд дипломат ажлын ухаагдахууны өөрчлөлтийг бүх талаар ажиглахдаа, олон улсын улс төрийн тогтолцооны өөрчлөлт болон тохируулалттай уялдан нэгдэж ирсэн байна. Тэгэхэд ухаагдахуун болгоны гол үзэл санаа нь эвсэг гэсэн агуулгаас салаагүй. Энх тайван, амгалан тогтуун хөгжлийг хүсэн эрмэлзэх нь хүн төрөлхтөний нийгмийн хөгжлийн их хандлага хэвээр байна.

     Дэлхийн хөгжлийн ерөнхий хандлагыг таньж, НҮБ-ын дүрэм болон олон улсын хуулийн зарчмыг хүндэтгэсэн үндсэн дээр, Хятадын Засгийн газар цаг эринд тохируулан, эвсэг дэлхий гэсэн дипломат ухаагдахуун дэвшүүлсэн бөгөөд эн тэргүүнд өөрийн биеэрээ үлгэр жишээ үзүүлсэн байна.

     Америкийн дорнод нутгийн цагаар 2009 оны 9-р сарын 23-ны үдээс хойш, дэлхийн анхаарал Нью-Йоркт төвлөрч, НҮБ-ын ерөнхий ассамблын чуулганы ерөнхий шүүмжлэл НҮБ-ын төв байранд боллоо. Хятад улсын Дарга Хү Жиньтао "Зовлон жаргалаа нэгтгэж, ирээдүйгээ хамтаар цогцлоё" гэсэн чухал үг хэлж, Хятадын ертөнцийн үзлийг дахин харуулсан байна.

     Урьд өмнө байгаагүй аз тохиол болон өрсөлдөөн сорилтын өмнө, олон улсын хамтын нийгэмлэг нь гар гараа холбон хамтаар урагшилж, энх тайван хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар ялах багтаамжтай байх ухаагдахууныг баримтлан, өнө батын энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг байгуулах ажлыг ахиулах ёстой гэж Дарга Хү Жиньтао хэлсэн байна. \Пэрлаймаа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе