Бээжингийн Ус цаг уурын хүрээлэнгийн 29-ний өдөр нийтэлсэн мэдээнд, 9-р сарын 30-ны оройноос шөнө болтол Тянь Ань Мэнь талбайд хүйтэн уур амьсгалын нөлөөгөөр хэсэг бороо орсны дараа, 10-р сарын 1-ний өдөр тэнгэр аажмаар цэлмэх тул үндэсний баяр ёслолын үйл ажиллагаанд их нөлөө үзүүлэхгүй, үндэсний баярын цэргийн парадын шатлан нисэх тоглолтын шаардлагыг хангаж чадна гэж тэмдэглэжээ.
Үндэсний баярын өдөр Бээжингийн Ус цаг уурын хүрээлэн цаг тутамд цаг агаарын байдлыг оновчтой мэдээлэх болно.\Алтаннавч орчуулав\