Ням, 5 сарын 18, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрх тэгш , харилцан туслалцсан , эвсэг социалист үндэстний харилцааг тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-09-29 17:14:20

     Хятадын Төрийн зөвлөлөөс зохиож буй Хятадын үндэстний нягтрал дэвшлийг хөхүүлэн сайшаах 5-р хурал 29-ний үдээс өмнө Бээжинд болов. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төвийн цэргийн зөвлөлийн дарга Хү Жиньтао их хуралд оролцон чухал үг хэлсэн байна. Хү Жиньтао хэлэхдээ, Эрх тэгш нягтралтай харилцан туслалцсан эвсэг социалист үндэстний харилцааг байнга бэхжүүлэн хөгжүүлж, үндэстний районы баталгаажилт болон хүн ардын амьжиргааг сайжруулах үйл явцыг илт түргэтгэж, үндэстнүүдийн ард түмэнд өөрчлөлт хөгжлийн амжилт бүтээлийг эдлүүлэх хэрэгтэй гэжээ.

     Нам төрийн удирдагч Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь нар их хуралд оролцов. Хурлыг Вэнь Жябао даргалав. Хурлаар бүх Хятадын үндэстний нягтрал дэвшлийн 739 тэргүүний хамт олон болон 749 шилдэг хувь хүнийг хөхүүлэн сайшаасан байна. Хү Жиньтао хэлсэн үгэндээ тэднийг " нийгмийн суралцах үлгэр дууриал мөн" гэж хэлсэн байна.

     Тэрээр тэмдэглэхдээ, шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш Хятадын үндэстний нягтрал дэвшлийн үйлс агуу их амжилт олов. 60 жилийн туршлагыг нэгтгэж үзвэл, эрхбиш аливаа ажлыг Хятадын үндэстний асуудлын бодит байдлаас үндэслэн явуулж, үндэстний асуудлаа Хятадын онцлогоор зохицуулах зөв замаар замнахыг баримтлах ёстой гэжээ.

      Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын үндэстэн болгон бүгд эх орны их гэр бүлийн дутагдаж болшгүй чухал бүрэлдэхүүн мөн. 56 үндэстэн эрчимжин нэгдвэл, Хятадын үндэстэн сая үндэстний хүчирхэг их нягтарсан хүчинтэй болж, улмаар эх орны нэгдэл аюулгүй байдлаа хамгаалан сахиж дэлхийн үндэстнүүдийн эгнээнд сүндэрлэн зогсож чадах юм гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе