• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын иргэдийн орон сууцны салбар дэх ололт амжилт нь улс орнуудад үлгэр жишээ болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-29 17:18:48

     БНХАУ-ыг тунхагласны 60 жилийн ойн үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын хүн төрөлхтний орон сууцны төлөвлөгөөний газрын гүйцэтгэх эрхлэгч хатагтай Анна Тибаижука Нью Йоркт Хятадын иргэдийн орон сууцны хөгжил зэрэг асуудлаар манай радио гаас Найробид суугаа сурвалжлагчид утсаар ярилцлага өглөө. Хятад улсын иргэдийн орон сууцны хөгжлийн талаарх ололт амжилт нь улс орнуудад үлгэр жишээ боллоо гэж Анна Тибаижука үзсэн байна.

     Хатагтай Анна Тибаижука 2000 оны 7-р сард үүрэгт тушаалд орсноос хойш Хятадад олон удаа айлчилж, шинэ Хятад улсын иргэдийн орон сууцны байгуулалтын талаар олсон ололт амжилтуудыг нүдээрээ харсан байна.

     Хятадын түргэн хөгжил нь эдийн засаг төдийгүй иргэдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах зэрэг олон талаар тусгагдаж байна. Миний очсон Хятадын хотуудад иргэдийн худалдаж авч, түрээсэлж чадах орон сууц олноор байгуулжээ. Иргэдийн орон сууцыг хөгжүүлэх Хятадын бодлого дэлхийд хамгийн сайн гэгдэж, улс орнуудад үлгэр жишээ болсон байна гэжээ.

     Өнөө дэлхийн 6 тэрбум гаруй хүн амын баг хагас нь хот сууринд амьдарч байна. Ирээдүйн 25 жилд 2 тэрбум хүн хот сууринд орж ирэх болохоор орон сууцны орчин ахуйг сайжруулах нь бүр ч чухал болж байна. Ялангуяа Ази Африкт хотжилтын үйл явц түргэссээр байна. Анна Тибаижука хэлэхдээ: хотжилтын үйл явцыг дагалдан ядуу баяны зөрүү гардаг болохоор улс орны хотуудад "ядуучуудын хороолол" бий болдог байна. Хятад улс нийгмийн шударга асуудлыг нэлээд амжилттай шийдэв. 2010 онд зохион байгуулах Шанхайн дэлхий яармаг хүмүүст маш сайн боломж тохиол хангах болно. "Хот, амьдралыг нэн сайн болгоно" уриан доор болох энэ удаагийн яармагаар хүн төрөлхтөн ирээдүйн хөгжлийн өрсөлдөөн сорилттой тэмцэх шинэ арга, шинэ сэтгэмжийг хайн хэлэлцэх завшаантай болно. НҮБ-ын дэлхийн яармагт оролцсоны гүүр болсон НҮБ-ын хүн төрөлхтний орон сууцны төлөвлөгөөний газрын зорилго нь НҮБ хотын хөгжил, хотын иргэдийн амьжиргааг сайжруулахыг хэрхэн ахиулах, манай гаригийн мянганы хөгжлийн зорилтод хэрэн тус төхөм үзүүлэхийг бүрэн харуулах гэсэн болно гэжээ.

     Шанхайн дэлхийн яармаг хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цар хэмжээтэй яармаг болно. Үүнд гар бие оролцож, "хот, амьдралыг нэн сайн болгоно" уриан доор хүн төрөлхтөнд харилцан солилцоо хийх тавцан гаргасандаа бид маш баяртай байна гэж Анна Тибаижука тэмдэглэжээ.

     Шинэ Хятад улс тунхагласны 60 жилийн ойг тохиолдуулан, хатагтай Анна Тибаижука Хятадын найз нөхөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.

     Энэхүү бэлгэ тэмдгийн ач холбогдолтой баярыг тохиолдуулан, 60 жил туршийн өөрчлөлт, үүдэлт, 60 жил туршийн олсон асар их ололт амжилт, 60 жил турш эв нэгдэлтэй дэвшин хөгжсөн Хятадын ард түмэнд би чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Хятад улсын тал бүрээр олсон элбэг ололт амжилт бол засгийн газрынхаа зөв оновчтой жолоодлогоор Хятадын ард түмэн шаргуу ажил хөдөлмөрөөрөө бүтээсэн юм. Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийн аян замаараа үргэлжлэн урагшилна гэдэгт би итгэж байна гэж Анна Тибаижука тэмдэглээ. \ Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе