• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний 60 жилийн ойн баярын олон түмний жагсаал 3 том бүлэг 7 хэсэгт хуваагдана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2009-09-29 17:56:33

     Нийслэлийн үндэсний баярын 60 жилийн ойн баярын олон түмний жагсаалыг хариуцах газрын гүйцэтгэгч, хатагтай Ван Юегийн танилцуулснаар, Үндэсний 60 жилийн ойн баярын олон түмний жагсаал "Би эх оронтойгоо хамт эрэлхэгээр урагшилна" уриан доор "Үзэл санаа" "Ололт амжилт" "Ирээдүй" гэсэн 3 том бүлэг болон 7 хэсэгт хуваагдах юм байна.

     "Үзэл санаа"-ны бүлгийн жагсаал нь 1-4 хэсэгтэй буюу "Эрэлхэгээр тэмцэж ажил үйлс бүтээсэн","Өөрчлөлт шинэчлэлт", "Зууныг алхсан" ,"Шинжлэх ухаан-хөгжил" гэсэн хэсгүүд хамрагдаж байна. "Ололт амжилт" бүлгийн 5-р хэсэгт "Цацрангуй ололт амжилт", 6-р хэсэгт "Үзэсгэлэнт сайхан Хятад улс" хэсэг хамрагдаж, Хятадын олон салбар болон бүс нутгуудын олсон аугаа их ололт амжилтыг бүрэн дүүрэн харуулах болно. 7-р бүлэгт "Сайн сайхан ирээдүй" хэсэг хамрагдана. Үүнд Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргээн байгуулалтын гэгээн саруул хэтийн төлөвийг харуулах болно. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе