• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс Үндэсний баярын өргөн их хүлээн авалт зохиолоо

CRI       (GMT+08:00) 2009-09-30 20:18:43

      Хятадын төрийн зөвлөл 30-ны орой Бээжинд өргөн их хүлээн авалт зохиож, шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг халуунаар тэмдэглэсэн байна. Хү Жиньтао зэрэг нам төрийн удирдагч болон Хятадын болон гадаадын 4000 гаруй хүн баяраа хамтдаа тэмдэглэсэн байна.

      Вэнь Жябао хүлээн авалт дээр халуун сэтгэлийн үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, 60 жилийн цацрангуй амжилт агуу их Хятадын ард түмнийх, агуу их ХКН-ых, амьжиргааны хүчин төгөлдөр, цог жавхлант Хятадын онцлогтой социализмынх юм гэжээ.

      Вэнь Жябао хэлэхдээ, бид макро эдийн засгийн бодлогын залгамж чанар болон тогтвортой чанарыг хэвээр байлгаж, макро зохицуулалтын хандлагат чанар, үр ашигтай чанар болон тогтвортой чанарыг эрчимжүүлж, эдийн засгийн тогтвортой бөгөөд нэлээд түргэн хөгжлийг биелүүлж, дэлхийн эдийн засгийн тогтвортой сэргэхэд хувь нэмэр оруулна гэжээ.

      Үндэстний нутгийн өөртөө засах дүрэм болон улсын шашны бодлогыг эрс хэлбэрэлтгүй баримталж, эрх тэгш эв санаа нэгтэй харилцан туслалцсан социализмын үндэстний харилцааг бэхжүүлэн хөгжүүлнэ гэж Вэнь Жябао хэлсэн байна. Вэнь Жябао цохон тэмдэглэхдээ, нэг оронд нийгмийн өөр байгуулал хэрэгжүүлж, Шянган Аомэний урт хугацааны цэцэглэл хөгжил болон тогтвортой байдлыг хэвээр хадгална. Нэг Хятадын зарчим баримталж, Тайваний эх орон нэгтэй ах дүү нартай хамтаар хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн шинэ байдлыг бий болгож, эх орны энх тайванч нэгдлийн их үйлсийг ахиулна гэжээ. \Номин орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе