• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн тэмдэглэх ажиллагаа маргааш болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-30 11:09:52

     БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн тэмдэглэх ажиллагаа 10-р сарын 1-ний өдөр Бээжин хотын Тянь Аньмэний талбайд болно. 29-ний оройноос эхлэн тэмдэглэх ажиллагаанд оролцох холбогдох байгууллага нэгж Тянь Аньмэний талбайд орж, үндэсний баярын тэмдэглэх ажиллагаа болон хамтарсан оройн үдэшлэг болох талбайн тохижуулалт болон тоног төхөөрөмж угсарч босгох ажил хийж, эцсийн бэлтгэл базаалаа.

    1-ний өдрийн үдээс өмнөх 10 цагт нийслэл хотын олон салбарынхан БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн их хурал Тянь Аньмэний өргөн талбайд явагдаж, дарга Хү Жиньтао үг хэлж, дараа нь өргөн их цэргийн парад болон нийтийн жагсаал болох юм.

     Энэ жилийн үндэсний баярын цэргийн парад нь 56 хайрцгаас бүрэлдэж, Хятадын армийн байгуулалтын хамгийн сүүлийн үеийн төвшнийг харуулна. Үндэсний баярын 50 жилийн ойн цэргийн парадтай харьцуулбал энэ удаа парадад оролцох цэргийн нийт цар хэмжээг багасгаж, тоног төхөөрөмж, дээд техник болон онцгой цэрэг анги зэргийг нэмсэн байна.

     Цэргийн парадын дараа урлагийн тоглолт болно.

     Мөн орой, Тянь Аньмэний талбайд 50 мянга гаруй хүн оролцсан хамтарсан томоохон үдэшлэг болох бөгөөд 30 гаруй минутын галын наадам болно.

     10-р сарын 1-ний өдөр, Хятадын Олон Улсын Радио гадаад нэвтрүүлэг, дотоод нэвтрүүлэг, гадаадад байгуулсан салбар, интернет сүлжээний видео болон гэрэл зураг зэрэг 5 хэлбэрээр үндэсний баярын тэмдэглэх ажиллагааг тал бүрээр бүрэн мэдээлэх болно.\Хүчит орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе