• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын дипломат албаныхан БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойд баяр хүргэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-30 11:14:51

      Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч элчин сайд Жан –Е-сүй болон гэргий Чэнь Найчин 29-ний орой төлөөлөгчдийн байрлах газар үндэсний баярын хүлээн авалт хийж, БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, НҮБ-ын ерөнхий ассамблейн 64-р чуулганы дарга А. Треки, олон орноос НҮБ-д суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн гишүүд тэрчлэн НҮБ-ын олон улсын ажилтан, Америкийн дорнод бүсийн хятад цагаачдын тэргүүн нар зэрэг 500 гаруй хүн хүлээн авалтад оролцов.

     Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойд цогтой халуун баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, Хятад улс бол НҮБ-ын чухал гишүүн орон. НҮБ-ын бүхий л ажил үйлст Хятад улс гарамгай хүчин зүтгэл гаргасан гэжээ. Хятад улс хөгжин мандахыг тэрээр ерөөгөөд дэлхийн энх тайван хөгжилд Хятад нэн их хувь нэмэр үзүүлэхийг хүсэв.

     Мөн оройн хүлээн авалтан дээр Хятадын 60 жилийн амжилт бүтээлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргав. БНХАУ байгуулагдсан 60 жилийн турш олон салбарт гаргасан агуу их амжилт бүтээлийг зочид өндөр үнэлэн сайшааж, НҮБ-ын үйл хэрэгт Хятадын гүйцэтгэж байгаа идэвхтэй бүтээлч үүргийг өндрөөр үнэлсэн байна. \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе