• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын олон газрынхан үндэстний баяраа баяр баясгалантай угтаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-30 16:09:41

     10-р сарын 1-ний өдөр бол шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн дурсгалт өдөр мөн. Сүүлийн өдрүүдэд Хятадын олон газрынхан шинэ Хятад улсын мэндэлсэн өдрийг олон хэлбэрээр тэмдэглэж байна. Тэд уран сайхны үзүүлэг тоглолт, уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэн, дуу хөгжмийн үдэшлэг зэрэг арга хэмжээ зохиож, зарим нь бас өөрийн бэлэг дурсгалын зүйл бүтээж, эх орныхоо цэцэглэл хөгжлийг бэлгэдэн ерөөсөн байна.

     Бээжингийн Чан-Ань өргөн гудамжны хоёр хажуу, бусад гол гол гудамж болон замын уулзвар газар болгонд өнгө алагласан амьд цэцэг, улаан дэнлүүгээр чимэглэжээ. Ван Фүжин, Шидань зэрэг худалдааны гудамжны газруудад улаан дэнлүү өлгөн, өнгөт тууз мяралзуулан, том том дэлгүүрүүд элбэг дэлбэг бараа бэлтгэж баярын өдрүүдэд зарахаар бэлэн болоод байна.

     10-р сарын 1-ний өдөр Тянь Аньмэнь өргөн талбайд өвдөгш их цэргийн парад болон олон түмний жагсаалын ажиллагаа зохиогдоно. Үндэстний баярын жагсаалын эгнээний нэгэн гишүүн болсны хувьд, Бээжингийн дунд сургуулийн ахлах ангийн сурагч Жан Ин-нань догдолсон сэтгэлээ дарж ядан байлаа.

     Тэр хэлэхдээ, 9-р сарын 30-ны орой унтаж чадахгүй нь мэдээж ээ. Ийм чухал ажиллагаанд оролцох мөртөө бас эх орны мэндэлсний 60 жилийн ойн том тэмдэглэлт ажиллагаанд оролцох нь маш яруу алдартай явдал юм. Үүндээ би маш омогшин баярлаж байна гэжээ.

     Хятадын баруун хойд нутгийн ШУӨЗР-ны үндэстнүүдийн олон түмэн энэ хэдэн өдөр дуу хөгжмийн үдэшлэг, яруу найргийн цуглаа, уран бичлэгийн үзэсгэлэн ажиллуулах зэрэг арга хэмжээ зохиож, эх орныхоо ирээдүй нэн сайн сайхан байхыг хүсэн ерөөж байна. Өрөмчид 7.5-ын хэрэг гарсны дараа, Шиньжяны хөгжмийн ажилтнууд хамгийн богино хугацаанд "Нэг гэрийн хүмүүс" гэсэн дуу зохиосон байна. Үндэстний баярын өмнөхөн, үндэстнүүдийн олон түмэн дахин хятад, уйгар, Казак хэлээр энэ дууг хамтаар дуулж, үндэстний эв санааны нэгдлийг харуулсан энэ дуугаар хүний сэтгэлийг дулаацуулан нягтруулсан байна.

      Өвөр Монголын тал нутагт аж төрж буй 56 настай Монгол настан Сэвэлмаа, хагас жилийн хугацаа зарцуулан хоёр сайхан монгол хувцас урлан оёж гаргасан байна. Монгол тэрлэгийнхээ ар өвөрт нь улаан торгон утсаар "Эх орон ээж, эх орны 60 жилийн ой, өлзий дэмбэрэл, улс үндэстэн амгалан тайван" гэсэн зэрэг эх орноо зөгнөн ерөөсөн үсэг урлаж, энгэр дээр нь сүр жавхлант төрийн сүлдийн хээлэн оёсон байна.

      Тэрээр хэлэхдээ:

     "Намын сайн бодлогын ачаар, манай амьдрал ажил зэрэг олон талаар бүр сайн хөгжиж байгаад би маш баяртай байна. Би өөрийн үндэстнийхээ дур бахтай монгол хувцсан дээрээ өөрийн гараараа урлан хатгаж, эх орныхоо 60 насны төрсөн өдрийн баярт бэлэг барих гэж чин сэтгэлээсээ бодсон юм. Эх орон маань үндэстнүүдийн эв санааны нэгдлийн байдалд улам цэцэглэн хөгжих болтугай гэж хүсч байна" гэжээ.

     Ху-нань мужийн Чанша хотын хүмүүс "Таван таван хошуут улаан далбаа" гэсэн ху-нань хатгамал урлаж, эх орондоо ерөөл дэвшүүлж байгаа сэтгэлээ илтгэсэн байна.

     Банш идэх нь Хятадын хүн ардын маш олон уламжлалт баяраа тэмдэглэж байдаг зан үйл болох юм. Үндэсний баярын өдөр хүрч ирэх гэж байгаа үеэр, НХҮӨЗР-ийн Иньчуань хотын Чиньшань хорооллын оршин суугчид ч банш барив. Эндэх Хотон үндэстэн болон Хятад үндэстний оршин суугчид хамтаар 2009 банш барьж, эх орондоо ерөөл дэвшүүлэв.

      Үндэсний баяр ойртон ирэхийн хирээр, Хятадын олон газрын тэмдэглэх ажиллагаа өрнөлтдөө орж байна.\ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе