• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс үндэстний эв нэгдэл дэвшлийг алдаршуулж хөхүүлэн шагнах хурал боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-30 16:54:03

     Үндэстний эв нэгдэл дэвшлийг алдаршуулж хөхүүлэн шагнах Хятадын Төрийн Зөвлөлийн 5-р их хурал 29-ний өдөр Бээжинд боллоо. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао уг хуралд оролцож үг хэлсэн байна. Хятад улс эрх тэгш, эв нэгдэлтэй, харилцан туслалцсан эвсэг зохицонгуй социалист үндэстний харилцааг байнга бэхжүүлэн хөгжүүлж, үндэстний нутаг районы баталгаа болон иргэдийн амьжиргааг сайжруулах үйл явцыг түргэтгэж, үндэстнүүдийн ард түмэнд өөрчлөлт хөгжлийн ололт амжилтыг эдлүүлнэ гэж Хү Жиньтао тэмдэглэжээ.

     Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятадын Төрийн Зөвлөл 1988, 1994, 1999, 2005 онуудад бүх Хятадын үндэстний эв нэгдэл дэвшлийг алдаршуулж хөхүүлэн шагнах хурал хуралдуулж, 2400 гаруй үлгэр жишээ хамт олон, 2500 гаруй үлгэр жишээч хувь хүнийг алдаршуулж хөхүүлэн шагнажээ. Энэ удаагийн хурлаар 739 хамт олон, 749 хувь хүнийг алдаршуулж хөхүүлэн шагнасан байна.

     Хятад улс 56 үндэстэнтэй, Хань үндэстнээс гадна бас үндэстний цөөнхийн 1 сая гаруй хүн амтай, тэд нийт хүн амын 8.4 хувийг эзэлж байна. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, ХКН болон Хятадын Засгийн газар улс орныхоо байдалдаа үндэслэн, үндэстнүүд эрх тэгш, үндэстний эв нэгдэл, үндэстний нутаг районы өөртөө засах, үндэстнүүд хамтаар хөгжихөөр үндсэн агуулга болгосон үндэстний бодлого тогтоож, хэрэгжүүлэв. Хятадын Засгийн газар үндэстний цөөнхүүд болон үндэстний цөөнхийн нутаг районы хөгжилд тус төхөм үзүүлэх арга хэмжээ хэрэгжүүлснээр, үндэстний цөөнхийн ард иргэдийн амьдрал ахуй ихээр сайжирлаа. 2008 онд үндэстний нутаг районы эдийн засгийн нийт хэмжээ 1952 онд 5 тэрбум 790 сая юань байснаасаа 2008 онд 3 триллион гаруй юань хүртэл нэмэгдэв. Харьцуулж болох ханшаар тооцоолбол, 93 дахинаар нэмэгджээ. Хот суурины оршин суугчид болон тариачин малчдын хүн тутмын цэвэр орлого ихээр нэмэгдэв. Өнөө, Хятадын үндэстний цөөнхийн нутаг районы нийгэм, эдийн засгийн хөгжил түүхийн хамгийн сайн үед ороод байна.

     Дарга Хү Жиньтао хэлэхдээ: 60 жилийн арга туршлагыг нэгтгээд хэлбэл, аливаа зүйлд Хятадын асуудлын бодит байдлыг урьдал болгохыг заавал хатуу баримталж, Хятадын онцлогтой үндэстний асуудлыг шийдэх зөв замаар хэлбэрэлтгүй замнах хэрэгтэй гэжээ.

     60 жилийн туршид, Хятадын үндэстний эв нэгдэл, дэвшлийн ажил үйлстээ олсон агуу их ололт амжилт нь нам болон ард түмний ажил үйлсийг ахиулж, дотоод гадаадын хүндрэл бэрхшээл, эрсдэл сорилтыг ялан давж, нийгмийн эвсэг зохицонгуй тогтвортой байдлыг баталгаажуулахад бат бэх үндэс суурь тавьж өгөв гэж дарга Хү Жиньтао тэмдэглэжээ.

     Дарга Хү Жиньтао хэлэхдээ: Хятад улсын үндэстний асуудлыг шийдсэн практик үйл ажиллагаа амжилттай, үндэстний бодлого зөв оновчтой, үндэстний нутаг районы өөртөө засах тогтолцоо ч бүрэн зөв гэдгийг бодит байдал гэрчилж байна. Практик үйл ажиллагаагаар зөв хэмээн гэрчлэгдсэн, хэрэгжилтийн үр ашигтай эдгээр бодлого болон тогтолцоог заавал хэлбэрэлтгүй, байнга баяжуулах хэрэгтэй гэжээ.

     Тэрээр хэлэхдээ: иргэд нэг бүр ухамсраасаа үндэстний эв нэгдэл дэвшлийн үйл хэргийг хамгаалагч, байгуулагч, хуулийг ойлгож, хууль сахигч болж, үндэсний хууль тогтоомжийг зөрчсөн, үндэстний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг эвдсэн, үндэстнийг хагалан бутаргасан үйл ажиллагаатай хатуу тэмцэх хэрэгтэй гэжээ.

     Хятадын үндэстнүүд социалист хамтын нөхөрлөлд санаа сэтгэл нэгтэй, эв найртай, эвсэг зохицонгуй хөгжихөд ихээр тус төхөм үзүүлж, улс орон цэцэглэн хөгжиж, ард түмнийг амгалан тайван амьдруулах хүчирхэг хүчин бий болгож, нийгэм нийт эв зохицонгуй тогтвортой, улс орныг тайван тогтвортой байлгах хүчирхэг хүчнийг бүрэлдүүлж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлж, хүн төрөлхтөнд нэн их хувь нэмэр оруулсан хүчирхэг хүчин байнга бүрэлдүүлэх хэрэгтэй гэж Дарга Хү Жиньтао тэмдэглэлээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе