Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш, Хятад улс дэлхийн 152 улс орон газар нутагтай шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны харилцаа тогтоож, олон улсын 97 байгууллага болон бүс нутагтай засгийн газар хоорондын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны 104 хэлэлцээр байгуулж, олон улстай тогтоосон шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна гэж Шинжлэх ухаан техникийн яамны сайд Вань Ган 9-р сарын 30-ний өдөр хэлсэн байна.
Үндэсний баярын 60 жилийн ойг тэмдэглэх ажил эрхэлсэн хэвлэлийн төвийн хийлгэсэн мэдээ нийтлэх хурал дээр Ван Ган хэлэхдээ, Хятадын шинжлэх ухаан техникийн ажилтан нар олон улсын эрдэм шинжилгээний 1000 шахам байгууллагад оролцож чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\