• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжяныхан гадаадын мэргэжилтэн нарт зориулан үндэстний хүлээн авалт хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-30 17:36:09

     ШУӨЗР 29-ний өдөр Өрөмчид БНХАУ тунхагласны 60 жилийн ойг тохиолдуулан гадаадын мэргэжилтэн нарт зориулан хүлээн авалт хийсэн байна. Америк, Франц, Итали, Герман, Япон, Узбекстан зэрэг 31 орны мэргэжилтний төлөөлөгч, гэр бүл болон гадаадын оюутнуудын төлөөлөгч болох 200 гаруй хүн урилгаар оролцжээ.

     Хүлээн авалт дээр өөртөө засах районы засгийн газар 11 дэх удаагийн "Хятадын тэнгэр уул шагнал" хүртсэн гадаадын мэргэжилтэн нарт шагнал гардуулав. "Хятадын тэнгэр уул шагнал" бол Шиньжянд ирж ажиллаж, гарамгай хувь нэмэр оруулсан гадаадын мэргэжилтэнд олгох засгийн газрын шагнал юм. 1999 оноос аваад уг шагналыг гадаадын 500-гаад мэргэжилтэн хүртжээ. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе