![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Сүүлийн өдрүүдэд Хятадаас олон оронд суугаа түүнчлэн олон улсын байгууллагад суугаа элчин сайдын яам , консулын газарт үндэсний баярын хүлээн авалт хийж, шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэв.
29-ний өдөр Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчид түүнчлэн Хятадаас Итали, Энэтхэг, Иран, Египет, Казахстан зэрэг оронд суугаа элчин сайдын яам зэрэг үндэсний баярын хүлээн авалт хийж, Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэв. Гадаад оронд суугаа элчин сайдууд ирсэн зочдод шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн туршид явж өнгөрүүлсэн замнал болон олсон асар их өөрчлөлтийг танилцуулсан бөгөөд Хятадын орчин үеийн хөгжлийн байгуулалтад дэмжлэг үзүүлсэн найз нарт чин сэтгэлийн баяр талархал дэвшүүлсэн байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мун, НҮБ-ын ерөнхий ассамблейн 64-р чуулганы дарга Али Абдүсаллам Трек, Ираны парламентын үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын хорооны дарга Алайдин Борожерд, Казахстаны дээд зөвлөлийн дарга Кассим- Жумарт Токаев, Египетийн ардын хурлын дарга Ахмад Фатхи Сорут нар тус тус холбогдох хүлээн авалтад оролцсон байна.
Үүнээс өмнө Хятадаас Голланд, Перу, Америк, Бразил, Мексик, Канад, Ямайк зэрэг оронд суугаа элчин түүнчлэн Хятадаас Нью Йоркт суугаа ерөнхий консул ч үндэсний баярын хүлээн авалт хийсэн байна. \ Пэрлаймаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |