• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс үндэсний баярын 60 жилийн ойгоо өвдөгш ихээр тэмдэглэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-01 09:01:25
    10-р сарын 1 бол БНХАУ-ын үндэсний баяр юм. Хятадын олон газарт шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг олон хэлбэрээр сүр жавхлантай тэмдэглэж байна.
    Үдээс өмнө 10 цагт, дэлхийн хамгийн том өргөн талбай—Тянь Аньмэний талбайд нийслэлийн олон салбарынхан БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх өргөн ёслол хийнэ. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын Дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Хү Жиньтао үг хэлж, дараа нь цэргийн парад болон олон нийтийн жагсаал болно. Оройн 20 цагт нам төрийн удирдагчид олон салбарын ард иргэдтэй хамтаар Тянь Аньмэнь өргөн талбайд болох нийслэлийнхний БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх хамтарсан үдэшлэгт оролцож, уран сайхны тоглолт болон ёслолын буудлагыг сонирхоно.
    Хятадын олон газрынхан ч олон хэлбэрийн ажиллагаа зохиож, үндэсний баярыг тэмдэглэнэ.
    Сүүлийн өдрүүдэд Хятадын олон газрынхан баялаг агуулга хэлбэртэй ажиллагаа зохиож, шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг угтсан байна. Хятадын Төрийн Зөвлөл 30-ны орой Бээжинд өргөн их хүлээн авалт хийж, Хү Жиньтао нарын зэрэг нам төрийн удирдагчид дотоод гадаадын 4000 гаруй хүмүүсийн хамт үндэсний баяраа тэмдэглэв. Олон муж, район хотынхон ч шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг угтахаар гол агуулга болгосон томоохон тэмдэглэх ажиллагаа зохиосон байна. \О.Дарамбазар орчуулав.\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе