• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлгэцийн тоглолтод орох сурагчид талбайд оров

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-01 09:29:03

    1-ний өглөөний 4 цагийн орчмоос үндэсний баярын тэмдэглэх ёслолд Тиань ань мэнь талбай дээр дэлгэцийн тоглолт хариуцсан сурагчид талбайд орж эхэлсэн байна. Талбайд орох бүх явц цаг гаруй үргэлжилсэн байна.

    Эх сурвалжаас үзвэл, дэлгэцийн тоглолтод оролцох хүмүүст 80 мянга гаруй сурагч, удирдсан багш, ажилтан, сайн дурынхан болон 10 мянга гаруй зэвсэгт цагдаагийн офицер дайчид нийт 90 мянган хүн байна. Тоглолтод оролцох сурагчид бүгд Бээжингийн 271 сургуулийнх юм. Тэмдэглэх ёслол эхэлсний дараа 90 мянган хүнээс бүрдсэн 41 үсэг, хээ зураг нь хүмүүсийг донсолгох гоц сайхан тоглолт болох юм байна.

    Эдгээр хүүхдүүд тоглолтын хэрэгслээ агуулах дугуйтай цүнхтэй. Сэтгүүлчийн мэдээлснээр, эдгээр цүнх тусгай зориулалттай, дотор нь цэцэг, хүнсний зүйл, ундаа байгаа юм байна. Цүнхээ нээмэгц эвхмэл сандал гарч ирэх бөгөөд хүүхдүүд сандал дээрээ сууж амарч болох юм.  \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе