• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цэргийн парадад оролцох зэвсэгт машинууд Чан ань гудамжид орж ирэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-01 09:52:00

    10-р сарын 1-ний үүрээр, шинэ Хятад Улс байгуулагдсан 60 жилийн ойн баярт зориулсан цэргийн парадад оролцох танк, хуягт тэрэг зэрэг олон зэвсэглэлээр тоноглогдсон машинууд Чан ань гудамжинд орж ирэн, тогтсон байриа эзэлсэн байна. Өглөөний 6 цагт улсын баярт зориулсан цэргийн парадад оролцох зэвсэглэлээр тоноглосон машинуудын жагсаалын түрүү Чан ань зүүн гудамж руу мордож байхыг сурвалжлагч Жянь Гүөмэнь гүүрээс олж харсан байна. Хуурай, ус, агаарын цэргийн зэрэг 20 гаруй машины цуваа болон сэргийлэхийн хуягт тэрэгний цуваа Тянь Аньмэний зүүн талаар өнгөрч, машин бүр дээр өвч хуягласан цэрэг зогсож байлаа. Хайрцагласан машины жагсаалууд урьдчилан хийсэн бэлтгэл сургуулийн дагуу тогтсон орон байриараа Чан ань гудамжын хоёр талаар эгнэрч, цэргийн парадад оролцохоор хүлээж байна.

    Цэргийн талын хүний сурвалжлагчид мэдээлснээр , Чан ань гудамж орсны дараа танкын жагсаал болон хуягт тэрэгний жагсаал нь хурдаа сааруулж, чимээ шуугианыг багасган, хотын иргэдийн амарч хэвтэхэд нөлөөлөхгүй юм байна. Үүнээс гадна, цэргийн парадад оролцож байгаа танк болон хуягт тэрэг нь бүгд Хятадын тэргүүний болон шинэ хэлбэрийн зэвсэг тоноглол учраас чимээ шуугианыг багасгах техник хөгжсөн байна.\ Ч.Гантөмөр орчуулав \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе