![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
10-р сарын 1-ний өглөөний 10 цагт Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх Үндэсний баярын ёслолын арга хэмжээ Бээжингийн Тянь Ань Мэнний өргөн талбайд явагдана. Үндэсний баярын ёслолын арга хэмжээний олон төрлийн бэлтгэл ажлыг тал бүрээр хийж дууслаа. 1-ний өдрийн үдээс өмнө Бээжингийн Тянь Ань Мэний өргөн чөлөөнд өргөн их цэргийн парад болон олон түмний баярын жагсаал болно. Орой нь Үндэсний баярыг тэмдэглэх хамтарсан үдэшлэг болон галын наадам зохиогдоно. Одоогийн байдлаар, парадад оролцох цэрэг анги болон тоног төхөөрөмжийг тоноглож дуусаад бүх юм бэлэн болоод байна. Баярын жагсаалд орох олон түмэн ч бүгд хүрч ирээд байна.
Тянь Ань Мэний өргөн чөлөөнд болох дэлгэцийн үзүүлэх тоглолтонд оролцох 80 мянга гаруй хүүхэд багачууд ч бүгд бэлэн байдалд оржээ. 1300 гаруй хүнээс бүрдсэн нэгдсэн цэргийн хөгжмийн ангийнхан, 2500 гаруй хүнээс бүрдсэн олон түмний найрал дууны бүлгэм болон 200 оюутнаас бүрдсэн үндэсний цохиурт хөгжмийн ангийнхан тус тус заасан газарт эртлэн хүрч эцсийн шатны дасгалаа хийсэн байна. Тэд хамтдаа сая олон үзэгч түмэнд өргөн чөлөөнд болон сүрлэг жавхаатай найрал хөгжмийн концерт өргөн барих юм.
Энэ баярын арга хэмжээг амжилттай явуулах үүднээс цаг агаар, зам харилцаа, эрүүл мэнд, хамгаалалт зэрэг салбарынхан тусгай арга хэмжээнүүд авсан байна. Үүнд H1N1 халдварт ханиад дэлгэрэхээс сэргийлж хятадын Эрүүл мэнд өвчин тахлаас сэргийлэх салбарууд баярын арга хэмжээнд оролцох хэсэг оюутан сурагчид болон олон түмэнд өөрийн орны үйлдвэрлэсэн вакцин тарьжээ.
Энэ өдрийн баярын ёслолын арга хэмжээнд 300 мянган хүн оролцоно гэж төсөөлж байна. \Номин орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |