![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
10-р сарын 1-ний БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх ажиллагааны арын фоны тоглолтод 80 мянган хүүхэд залуус оролцож байна. Эдүгээ тэд Тянь Аньмэнь талбайд цугларч бэлэн болов.
Хоёр цагт 49 удаагийн өөрчлөлттэй хөдөлгөөн гүйцэтгэнэ
2 цаг орчим үргэлжлэх тэмдэглэх ажиллагаанд 80 мянган хүүхэд залуус 41 төрлийн 49 удаа солигдон өөрчлөгдөх үсэг болон хээ зургийн хөдөлгөөнийг биелүүлж, цэргийн парад, олон түмний жагсаалтай уялдуулан үзүүлэх юм. "Үндэсний баяр " "БНХАУ мандтугай" зэрэг үсэгнүүд болон урт цагаан хэрэм, энхийн тагтаа, түүнчлэн үзэсгэлэнт сайхан уул ус том хэлбэрийн зургийг тус тус фонон дээр үзүүлэх юм. Энэ нь тэмдэглэх ажиллагаатай уялдуулж хамгийн олон хөдөлгөөн гүйцэтгэсэн түүхийг бүтээжээ.
10 гаруй хэрэгслээр олон зүйлийн хээ зураг үзүүлнэ
Үзэгдэл тоглолтод оролцох дийлэнх оюутан сурагчид сунадаг цүнхтэй явж байна. Цүнхэнд улбар шар, цагаан цэнхэр зэрэг олон өнгийн хуванцар цэцэг хийж, цэцгийн зарим нь элбэг ургацын бэлгэдэл болсон буудайн түрүү зэрэг байх бөгөөд тоглогчид шаардлагатай үед тухайн өнгөтэй цэцгээр тоглолтыг үзүүлэх юм.
Тоогоор тоглолтын эгнээг командална
Энэ 80 мянган хүнтэй эгнээний хөдөлгөөнийг нэгдэлтэй болгоход сийлмэл багана дээрх дэлгэцээр илрэх тоогоор командлах юм. Үзэгдэл тоглолтод оролцсон хүмүүс дэлгэцийн тооны өөрчлөлтөөр олон зүйлийн хөдөлгөөнийг биелүүлэх юм. \Урангоо орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |