![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Шинэ Хятад улс мэндэлсэн 60 жилийн ойг тэмдэглэх ёслол 10-р сарын 1-ний үдээс өмнө 10 цагт нийслэл Бээжингийн Тиань ань мэнь өргөн талбайд болно. Өнөө төрөл бүрийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
Үдээс өмнө 10 цагт нийслэлийн олон салбарынхны БНХАУ-ын байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх цуглаан Тиань ань мэнь өргөн талбайд болж, дарга Хү Жиньтао үг хэлэх бөгөөд дараа нь сүр жавхаат цэргийн парад болон олон түмний жагсаал явагдана.
Энэ оны үндэсний баярын цэргийн парадад 56 хайрцагласан жагсаал оролцоно. Түүнд явган хайрцагласан 14 анги, хуягт хайрцагласан 30 анги, агаарын шаталсан 12 анги оролцож, Хятадын армийн байгуулалтын хамгийн тэргүүний төвшнийг харуулах болно. Шинэ Хятад улс байгуулагдсан 50 жилийн ойн үндэсний баярын парадтай харьцуулбал, энэ удаа парадад оролцох цэргийн хүчний нийт хэмжээ багасч, тоног төхөөрөмж, шинэ техник болон онцгой үүрэг гүйцэтгэгч цэргийн төрлийн хайрцагласан анги нэмэгдсэн байна. Үндэсний баярын энэ удаагийн парадаар бас үндэсний үйлдвэрлэсэн 52 төрлийн шинэ тоноглол харуулна, тэдгээрт урьдаас сэрэмжлүүлэх нисэх онгоц, байлдааны шинэ хэлбэрийн машин, шинэ хэлбэрийн радар, жолоочгүй нисэх онгоц болон холбооны дагуул зэрэг ихэнх тоноглол нь анх удаа парадад оролцох юм.
Цэргийн парадын дараа, олон салбарын 100 мянган олон түмэн, 60 цэцэгт машинаас бүрдсэн 36 дөрвөлжин эгнээ болон урагшлан яваа 6 хэсэг уран сайхны тоглолтын эгнээ хойно хойноосоо Тиань ань мэнь өргөн талбайн төвөөр өнгөрч, өргөн талбай дах 80 мянган хүүхэд багачуудын үзүүлж байгаа дэлгэцийн хээтэй уялдан, Чан ань гудамжинд Бүгд Найрамдах Улсын тасралтгүй хөгжин хүчирхэгжиж ирсэн түүхэн замналыг харуулна.
1-ний орой, Тиань ань мэнь өргөн талбайд мөн 50 мянга гаруй хүн оролцсон томоохон хамтарсан үдэшлэг болох бөгөөд 30 минут гаруй үргэлжилсэн цаасан пуужингийн тоглолт үзүүлнэ.
Өнөөдөр ХОУР нь гадаад оронд зориулсан нэвтрүүлэг, дотоодод зориулсан нэвтрүүлэг, гадаадад газар дээрээс нь хийж байгаа нэвтрүүлэг,интернетийн нэвтрүүлэг түүнчлэн зурагтай нэвтрүүлэг зэрэг таван төрлийн нэвтрүүлгийн арга хэмжээ авч, үндэсний баярын тэмдэглэх ёслолын ажиллагааг бүх талаар мэдээлэх болно. \ Пэрлаймаа орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |