![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
10-р сарын 1-ны өдөр БНХАУ тунхагласны 60 жилийн ойгоо угтаж байна. Өнөөдөр хэвлэгдсэн "Рэньминь рибао сонин" тэргүүн өгүүлэл нийтэлж, бүгд найрамдах улс 60 жил хатуужилтай эрэл хайгуул хийж, амжилттай бодит үйл ажиллагаараа дэлхий нийтэд социалист тогтолцооны давуу чанар болон амьдрах хүчийг харууллаа гэж тэмдэглэжээ.
Тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ, 60 жилийн туршид Хятад улс хагас колони хагас феодалын нийгмээс үндэстэн биеэ дааж, ард түмэн улс орны эзэн болтол, шинэ ардчилсан хувьсгалаас социалист хувьсгал, байгуулалт хүртэл, дээд хэмжээнд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос амьдрах хүчинтэй социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд ортол, хаалттай хагас хаалттай байснаас тал бүрээр нээлттэй болсон түүхэн хувиралтыг биелүүлсэн байна гэжээ.
Тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ: Хятад улс цаашид хөгжих стратегийн чухал боломж тохиолын цаг үед ороод байна. ХКН байгуулагдаад 100 жил болох үед 1 тэрбум хэдэн зуун сая хүн ардад үр өгөөж хүртээсэн нэн өндөр төвшинтэй баян чинээлэг нийгэм байгуулна, шинэ Хятад улс тунхагласны 100 жилийн ойгоор орчин үеийн болгох байгуулалтыг үндсэнд нь биелүүлж, баян хүчирхэг, ардчилсан, эв зохицонгуй социалист орчин үеийн орон байгуулна гэжээ. /Баясгалан орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |