Байлдааны шинэ хэлбэрийн олон машин парадад оролцож байна
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2009-10-01 11:34:48
Хятад улсын 10-р сарын 1-ний үдээс өмнө хийж буй үндэсний баярын 60 жилийн ойг тэмдэглэх өргөн их ажиллагааны цэргийн парадын ёслолд байлдааны шинэ хэлбэрийн олон машин оролцож байна. Үүнд байлдааны шинэ хэлбэрийн танк, хуурай тэнгист дайтах байлдааны машин, агаарын десантын байлдааны машин, автомат болон гаубиц буут байлдааны машин, миномёт-гаубиц байлдааны машин, автомат гаубиц байлдааны машин, автомат буут гавшгай машин, агаарын автомат их буут машин зэрэг байна. Шинэ хэлбэрийн механикжсан, мэдээлэлжүүлсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эдгээр цэрэг анги нь Хятадын армийн хуурай агаарын довтолгоо сэргийлэлтийн дайтах чадавх нийтээр дээшилснийг харуулж байгаа юм. \О.Дарамбазар орчуулав.\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл