![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улс 10-р сарын 1-ний үдээс өмнө Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх цэргийн парад зохиожээ. Хятадын ардын армийн 14 цэргийн хайрцагласан анги болон газар дээрх тоноглогдсон 30 хайрцагласан анги, агаарын шаталсан 12 анги сүр жавхаатай бөгөөд цоо шинэ дүр төрхөөр Тянь Ань Мэнний өргөн талбайгаар өнгөрч, Хү Жиньтао нарын зэрэг төрийн удирдагчид болон нийт Хятадын ард түмнээр шалгуулсан байна.
Цэргийн парад нь цэргийн парад болон хэсэг хуваасан жагсаалаас бүрджээ. Хятад улсын дарга Хү Жиньтао парадын ерөнхий командлагч, Бээжингийн цэргийн тойргийн командлагч Фан Фэн хүйгийн хамт Тянь Ань мэний асраас мордож зүүн тийшээгээ алгуурхан өнгөрч, Хятадын ардын чөлөөлөх армийн хуурай, тэнгис, агаар болон 2-р пуужинт анги, ардын зэвсэгт цагдаа, өрхийн цэрэг болон бэлтгэл цэргээс бүрдсэн газар дээрх 44 хайрцагласан ангийн парадын өмнө ирж мэндчилсэн байна. Дараа нь хэсэг хуваасан 14 явган хайрцагласан анги, тоноглогдсон 30 хайрцагласан анги, агаарын шаталсан 12 анги Тянь Ань Мэнь талбайн өмнүүр өнгөрж, хятадын зэвсэгт хүчний шинэ дүр төрхийг харуулсан байна.
Энэ удаагийн парадад 500 гаруй тоног төхөөрөмж, 150 гаруй нисэх онгоц оролцсон нь Үндэсний баярын ёслолын арга хэмжээнд өөрийн орны үйлдвэрлэсэн түүнчлэн одоо хүртэл үйлчилж байгаа тоног төхөөрөмжийн тоогоор хамгийн олон, цар хэмжээгээр хамгийн их удаа нь болсон байна. Сөнөөгч -10, сөнөөгч –11Б зэрэг шинэ маягийн байлдааны нисэх онгоц зэрэг 52 төрлийн нисэх онгоц нь Хятадын батлан хамгаалах болон армийн байгуулалтын хамгийн шинэ ололт амжилтыг харуулсан онцлогтой. Тэр нь мөн Хятадын батлан хамгаалалт нь хагас механизжилтээс нэгбүрчилсэн байлдааны чадавхтай болж, механикжилт болон мэдээлэлжилтийг уялдуулан хөгжиж, нэгдсэн байлдааны шинэ дэвшилттэй болсныг харуулсан байна. \Номин орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |