• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ард түмэн өөрийн улс орноо сайн сайхан байгуулах итгэлтэй, чадалтай бөгөөд дэлхийд өөрийн оруулвал зохих хувь нэмрээ оруулж чадна гэж Хү Жиньтао илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-01 12:12:01

     1-ний үдээс өмнөх 10 цагт нийслэлийн олон салбарынхны БНХАУ-ын байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаа Тиань ань мэний өргөн талбайд болов. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төвийн цэргийн зөвлөлийн дарга Хү Жиньтао чухал үг хэлсэн байна.

     Тэрээр хэлэхдээ, Хятадын ард түмэн өөрийн улс орноо сайн сайхнаар бүтээн байгуулах итгэлтэй, чадалтай бөгөөд дэлхийд өөрийн оруулвал зохих хувь нэмрээ оруулж чадах итгэлтэй, чадалтай юм гэжээ.

     Хү Жиньтао хэлэхдээ, шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн турш, Хятадын ард түмэн төрөл бүрийн хатуу бэрх нугарал бүдрэл болон эрсдэл шалгуурыг давж , дэлхийн анхаарал татсан агуу их амжилт олсон. Хойшид Хятад улс Хятадын онцлогтой социалист замаар замнахаа баримталж, өөрчлөлт хийж нээлттэй байлган , шинжлэх ухаанчаар хөгжихөд түлхэц үзүүлэн, нийгмийн эвсэг байдлыг ахиулан, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах үйл явцыг дэмжих болно. "энх тайвнаар нэгдэх, нэг улс хоёр байгуулал хэрэгжүүлэх" чиг шугамыг баримталж, Шянган Аомэнийн урт хугацааны цэцэглэлт хөгжилтэй тогтуун байдлыг хэвээр байлгаж, Тайвань хоолойн хоёр эргийн харилцааны энх Тайваниар хөгжихөд тус дөхөм үзүүлж, эх орноо бүрэн нэгтгэхийн төлөө тэмцэнэ гэжээ.

    Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс биеэ даан эзэн мэдсэн энх тайванч дипломат бодлогоо цаашид баримтлан хэрэгжүүлж, энх тайван хөгжлийн замналыг дэмжин, харилцан ашигтай хамтаар ялах стратегийг хэрэгжүүлж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндэс дээр бүх улс оронтой найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлж, өнө бат энх тайвантай, хамтаар хөгжсөн эвсэг дэлхий цогцолно гэжээ.
\ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе