• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

100 мянган хүн үндэсний баярын олон нийтийн жагсаалд орж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-01 12:28:00

    10-р сарын 1-ний өдөр 100 мянга орчим хүн Бээжингийн Тянь Ань Мэнь талбайд болж буй нийслэлийн олон салбарынхны БНХАУ байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх олон нийтийн жагсаалд оролцож байна.

    Уг жагсаал "Би эх оронтойгоо хамтаар тэмцэнэ " гэдэг уриан дор адил бус цаг үед ХКН бүх Хятадын ард иргэдээ удирдан чармайн тэмцсэн түүхэн ахицыг харуулсан байна. Олон нийтийн жагсаалын явцад найрал дуу, нэгдсэн цэргийн хөгжмийн анги болон үндэстний цохилтот хөгжмийн анги "дорно зүгийн улаан нар" , "хаврын үлгэр", "шинэ цаг үед орлоо", "өнөөдөр бол таны төрсөн өдөр " зэрэг Хятадын иргэдийн чихэнд хоногшсон дуу хөгжмүүдийг дуулж хөгжимдлөө.

    Тянь Ань Мэнь талбайд дунд бага сургуулийн 80 мянган сурагчид жагсаалын утгатай уялдсан арын фоны үзүүлбэр тоглож байна. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе