• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

18 ахмад дайчин үндэсний баярын жагсаалд оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-01 12:31:32

    1-ний өдөр зохиогдож байгаа БНХАУ-ын байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх ажиллагааны олон түмний жагсаалд 18 ахмад дайчин оролцсон байна. Тэдний дийлэнх нь Хятадын чөлөөлөх дайнд оролцсон бөгөөд зарим нь дэлхийн 2-р дайны үед Японы түрэмгийллийн эсрэг Хятадын дайнд оролцож байсан ахмадууд юм.

    Эдгээр ахмад дайчдын суусан цэцэгт машин олон түмний жагсаалын эгнээний хамгийн түрүүнд буюу цэргийн парадыг залгаад явж байна.

    Тэд энгэр дүүрэн гавьяаны одонгоо зүүж, нас сүүдэр 70. 80 хүрсэн ч Тиань ань мэнь өргөн талбайгаар өнгөрөх үедээ шинэ Хятад улсын 60 жилийн ойд хүндэт цэргийн ёсоор ёсолж байлаа.
\ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе