• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний баярыг тэмдэглэхэд 60 цэцэгт тэрэг оролцож 60 жилийн агуу их амжилт бүтээлийг харуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-01 12:44:37

    Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойг 10-р сарын 1-нд Бээжинд баяр ёслолын байдалтай тэмдэглэв. Олон түмний жагсаалын эгнээнд 60 цэцэгт тэрэг явж, шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн турш олсон агуу их амжилт бүтээл тэрчлэн Хятадын 56 үндэстний ард түмний эх орондоо чин сэтгэлийн ерөөлөө дэвшүүлж байгааг илтгэсэн байна.

    Энэ 60 цэцэгт тэрэгний 19 нь Хятадын олон салбарын ажил төрлийн амжилт бүтээлийг ерөнхийлөн харуулж, 31 цэцэгт тэрэг нь Хятадын олон муж, өөртөө засах район, хотын дүр төрх амжилт бүтээлийг харуулсан байна. Үүний 3 цэцэгт тэрэг нь Шянган, Аомэний засаг захиргааны онцгой район болон Тайвань районы дүр төрх зан үйл, хотын байгуулалт зэргийг харуулжээ. Өөр 3 цэцэгт тэрэг нь Хятадын үндэстэн шинэ Хятад улсыг бүтээн байгуулах үе шатанд бие даан тэсвэр хатуужилтай тэмцэж ирсэн "Да чингийн хатуужилтай тэмцэх зориг санаа", "Пуужин, дагуул судлан бүтээсэн зориг санаа", газар хөдлөлтийн гамшиг, халдварт өвчинтэй тэмцсэн эрэлхэг хатуу, эв санаа нэгтэй тэмцэх үндэстний зориг санаа, Бээжингийн олимпын наадмыг зохион байгуулах үед илрүүлсэн олимпын үзэл санааг харуулсан байна. Нөгөө 4 цэцэгт тэрэг нь Хятадын үндэстнүүдийн эв санаа нэгтэй урагш тэмцэх, сайн сайхан ирээдүйг харуулсан байна .

    Үндэсний баярын тэмдэглэх ажиллагаа дууссаны дараа 58 цэцэгт тэргийг 10-р сарын 2—7-ны өдрүүдэд Тянь Аньмэнь талбайд тавьж дотоод гадаадын иргэдэд сонирхуулах болно.  \Урангоо орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе